
7 дахь өдрийн Адвентист сүм
7 дахь өдрийн Адвентист сүм бол Библийн сургаальд гүн бат үндэслэсэн итгэл үнэмшилтэй, дэлхий дахины сайн мэдээний үйлчлэлд өөрсдийгөө зориулсан бөгөөд хүнийг цогц байдлаар (бие, сэтгэл, сүнс) эрүүл амьдрахад чиглүүлдэг Протестант Христэд итгэгчдийн гол урсгал юм. Бид Есүс Христийн мөнхийн сайн мэдээг түгээн дэлгэрүүлэх, сүнслэг өсөлтийг дэмжих, мөн нийгэм олон нийтэд хайр, энэрлээр үйлчлэхийн төлөө нэгдсэн, дэлхий даяарх олон үндэстэн ястнаас бүрдсэн итгэгчдийн нэгэн гэр бүл билээ.
Эрхэм зорилго
7 дахь өдрийн Адвентист сүмийн эрхэм зорилго нь Есүс Христийн хайрын гэрч болон амьдрах дагалдагчдыг бэлтгэх, мөн Түүнийг дахин ирэхэд хүн төрөлхтнийг бэлтгэхийн тулд "Гурван тэнгэрийн элчийн мэдээ" буюу мөнхийн сайн мэдээг бүх ард түмэнд тунхаглан зарлахад оршино.
(Матай 28:18–20, Үйлс 1:8, Илчлэлт 14:6–12)
Алсын хараа
Библийн илчлэлттэй нийцүүлэн, 7 дахь өдрийн Адвентист чуулган нь Бурханы бүтээсэн бүх зүйлс Түүний төгс хүсэл, зөвт байдалтай бүрэн зохицон, анхны байдалдаа эргэн сэргэх тэрхүү агуу төлөвлөгөөний дээд цэг, оргил үеийг алсын хараагаа болгон хардаг.
Итгэлийн аян 1990 оноос өнөөдрийг хүртэл
1990
1995
2005
2015
2026Бидэнтэй нэгдээрэй
Та өөрт ойр байрлах сүмтэй холбогдож, итгэлийн гэр бүлийн нэг хэсэг болох боломжтой.

