Зуны нэгдсэн цуглаан болж сүм сүмээс усан баталгаа хүртэх хүмүүсийн тоонд Баянхайр сүмээс Шүрэнцэцэгийн маань ээж Т. Мөнхцэцэг эгч маань Есүс Христийг хувийн аврагчаа болгон сонгон авснаар усан баталгаа хүртсэн баярт үйл явдал болсон билээ. Түүний хувьд сар бүрийн сүүлийн Шаббатад баярт мэдээ хийхээр тогтох үед 1 сарын хамгийн сүүлийн Шаббат өдөр анх уригдан сүмд ирж, сайн мэдээг сонссон билээ. Усан баталгааны хичээлд идэвхитэй сууж, анх ирсэн өдрөөсөө хойш тасралтгүй сүмдээ явснаар ийнхүү усан баталгаа хүртэж байгаа нь энэ юм. Сүмийнхний, тэр дундаа Шүрээгийн маань тасралтгүй залбирал, хоньчлолын ачаар ээжийгээ ийнхүү Бурханы өмнө авчирч чадсан нь гайхамшиг билээ. Хамтын хүч гэж ийм л агуу байдаг даа. Бидний Бурхан Эзэн алдаршиг!
Үр жимс - Усан баталгаа
July 24, 2026




