2026 оны 9-10р сард Эхлэл сүмийн идэвхитэн гишүүдийн эрүүл мэндийн үйлчлэлийн баг ахмадуудад зориулсан баярт мэдээний ажил зохион байгуулав. Уг хөтөлбөрийн хүрээнд сүмийн гишүүд 7, шинэ хүмүүс 16 хамрагдсан. Биеийн олон талын өвчин зовиурууд нь арилж, алжаал ядаргаа нь тайлагдсан бөгөөд библи судлал, зуучлан залбирлын үйлчлэлд тэд нээлттэй хамрагдсан. Мөн шинэхэн ахмадууд маань "Хөдөлгөөн-эрүүл мэнд" уриатай цэнгээнт бүжиг, эрүүл мэндийн зөвлөгөө, босоо хүлээн авалтын хөтөлбөрт хамрагдлаа. Дараа сард давтан зохион байгуулагдах эрүүл мэндийн үйлчлэлд шинэ хүмүүс маань хамрагдахаар урилга хүлээн авсан байгаа. Мөн уг баярт мэдээний үйлчлэлийн үеэр хөтөлбөрт хамрагдсан ээж охин 2 хүн шийдвэр гаргаж шаббат өдрийн үйлчлэлд хамрагдах шийдвэр гаргасан бөгөөд 10р сардын 10нд сүмд ирж хүндэлтгэл, мөргөлийг бидэнтэй хамт Бурханд өргөсөн юм. Цаашид ч шаббат сахих шийдвэр гаргасан Эрдэнэцэцэг, Алтанцэцэг нэртэй ээж охин 2ын төлөө залбирч өгөөрэй.
Баярт мэдээний баруун гар бол Эрүүл мэндийн үйлчлэл
October 10, 2026

