2026 оны 7 сарын 24-26ны өдрүүдэд Суут ресорт амралтын газар болсон Нэгэн дуугаар 27 - Зуны нэгдсэн кемпэд Толгойт сүмээс нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Зуны цугларалтын үеэр уулзаагүй удсан бусад сүмийнхээ итгэгч найз нөхөдтэйгээ уулзах, гэрчлэл болон магтаал, залбирлаар нэгдсэн ивээлтэй сайхан өдрүүд өнгөрлөө. Мөн энэ жилийн нэгдсэн зуны цугларалтын үеэр сонирхолтой сэдэвтэй 12 жижиг ангиудад хуваагдан суралцахаас гадна бусад сүмийн гишүүд, пасторуудаас туршлага хуваалцсан, цаашдаа хэрэгжүүлэх санаа, арга замаа олсон сайхан сургалтуудад суралцсан юм.
Хамтдаа ивээлтэй сайхан өдрүүдийг өнгөрүүлсэн итгэгч эгч дүүс та нартаа баярлалаа. Бүгдийг нь Бурхан ивээх болтугай.

