Adventist MongoliaAdventist Mongolia

Мэдээ - Мэдээлэл

Монгол дахь Адвентист чуулганы шинэ мэдээ мэдээлэл

БуцахМэдээ

ХҮҮХДИЙН ИНЭЭМСЭГЛЭЛД ГЭРЭЛ НЭМСЭН АЯН

Глобал (МАЧ)August 31, 2026
ХҮҮХДИЙН ИНЭЭМСЭГЛЭЛД ГЭРЭЛ НЭМСЭН АЯН

Илчлэлт сүмээс 2026–2027 оны хичээлийн шинэ жилийг угтан, Яармаг орчмын эмзэг бүлгийн 20 хүүхдэд хичээлийн цүнх, хэрэглэл бэлэглэх бяцхан аяныг зохион байгууллаа.

Энэхүү аяныг дэмжиж, сэтгэл гарган хандив өргөж, хүүхдүүдэд баяр баясал бэлэглэсэн УБ Төв сүмийн гишүүн С.Баяржаргал (Баяраа), Иммануел сүмийн гишүүн С.Баянжаргал (Баянаа) нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхний өгсөн хандив хэн нэгний хувьд маш том баяр баясал, итгэл найдварыг бэлэглэдэг билээ. Гар сунган тусласан энэ хандив олон хүүхдийн нүдэнд гэрэл цацруулж, аав ээжийн сэтгэлд талархал, баяр баяслыг авчирсан нь дамжиггүй бизээ.

“Сайн үйл хийхээ бүү цуц. Учир нь бид шантрахгүй бол цагт нь хурааж авна.” Галат 6:9 ишлэл дээр бичсэнчлэн Бурханы үг биднийг зөвхөн өөрсдийнхөө төлөө бус, бусдын сайн сайхны төлөө амьдрахыг уриалсан байдаг. Есүс бидэнд хүүхдүүдийг онцгойлон хайрлаж, хүндэтгэхийг сануулсан билээ.

Өнөөдөр бидний бэлэглэсэн нэг цүнх, нэг дэвтэр, нэг үзэг хүүхдүүдийн хувьд баяр хөөртэйгөөр хичээлийн шинэ жилээ эхлүүлэх итгэл найдвар болж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Өгөөмөр сэтгэлээрээ хүүхдүүдэд итгэл найдвар, баяр баясал түгээж, энэхүү бяцхан аянд хувь нэмрээ оруулсан та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. “Бурхан та бүхний гарын үйлсийг 30, 60, 100 дахин нэмж өгөх болтугай.” хэмээн Илчлэлт сүмийн ахлагч Л.Болор-Эрдэнэ ерөөсөн юм.

Харилцаа Холбооны хэлтэс

 

Хуваалцах:𝕏
0

Сэтгэгдэл бичих болон реакц үлдээхийн тулд нэвтэрнэ үү.

Уншиж байна...