Adventist MongoliaAdventist Mongolia

Мэдээ - Мэдээлэл

Монгол дахь Адвентист чуулганы шинэ мэдээ мэдээлэл

БуцахҮйл ажиллагаа

ЭДГЭРЭЛ, НӨХӨРЛӨЛ, МАГТААЛААР БЯЛХСАН АРХАНГАЙ СҮМИЙНХЭН

Глобал (МАЧ)June 15, 2026
ЭДГЭРЭЛ, НӨХӨРЛӨЛ, МАГТААЛААР БЯЛХСАН АРХАНГАЙ СҮМИЙНХЭН

Архангай сүмийн хамт олон Баярын мэдээгээр дамжуулан сүмд шинээр ирсэн хүмүүстэйгээ халуун дотно нөхөрлөлийг бий болгон, тэдэнд эрүүл мэндийн үйлчлэлүүд болох алтан зүү эмчилгээ болон бариа заслын эмчилгээг хийжээ. Энэхүү үйлчлэл долоо хоног бүрийн мягмар гарагт явагддаг бөгөөд олон хүн Эзэнээс ирэх эдгэрэл, амар тайван, ивээл ерөөлийг мэдэрч байна.

ЭДГЭРЭЛ, НӨХӨРЛӨЛ, МАГТААЛААР БЯЛХСАН АРХАНГАЙ СҮМИЙНХЭНЭДГЭРЭЛ, НӨХӨРЛӨЛ, МАГТААЛААР БЯЛХСАН АРХАНГАЙ СҮМИЙНХЭНЭДГЭРЭЛ, НӨХӨРЛӨЛ, МАГТААЛААР БЯЛХСАН АРХАНГАЙ СҮМИЙНХЭН

Та бүхэн Архангай сүмийн гишүүд болон үйлчлэлд хамрагдаж буй хүмүүсийн төлөө залбирч дэмжээрэй. Мөн Архангай сүмийнхэн бяцхан гишүүдээ баярлуулж, хамтдаа хээрийн шаббат хийн, Эзэн Бурханаа магтан алдаршуулсан баярт мөчүүдийг өнгөрүүллээ.

ЭДГЭРЭЛ, НӨХӨРЛӨЛ, МАГТААЛААР БЯЛХСАН АРХАНГАЙ СҮМИЙНХЭНЭДГЭРЭЛ, НӨХӨРЛӨЛ, МАГТААЛААР БЯЛХСАН АРХАНГАЙ СҮМИЙНХЭН

Эзэний хайр, нигүүлсэл Архангай сүмийн үйлчлэлээр дамжин олон хүнд хүрч, эдгэрэл, амар тайван, итгэлийн үр жимсийг арвижуулах болтугай.

“Тэр эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагааж, Тэдний шархыг боодог.” Дуулал 147 : 3

ЭДГЭРЭЛ, НӨХӨРЛӨЛ, МАГТААЛААР БЯЛХСАН АРХАНГАЙ СҮМИЙНХЭН

Харилцаа Холбооны хэлтэс 2026.06.15

Хуваалцах:𝕏
0

Сэтгэгдэл бичих болон реакц үлдээхийн тулд нэвтэрнэ үү.

Уншиж байна...