Adventist MongoliaAdventist Mongolia

Мэдээ - Мэдээлэл

Монгол дахь Адвентист чуулганы шинэ мэдээ мэдээлэл

БуцахҮйл ажиллагаа

"ГАЙХАМШИГТ ХАЙР" СҮМИЙН "ДОЛОО ДАХЬ БҮРЭЭ" МӨРЧ, ХӨГЖИЛТЭЙ АЯЛАГЧИД КЛУБЫН ТӨГСӨЛТ БОЛЛОО

Глобал (МАЧ)June 22, 2026
"ГАЙХАМШИГТ ХАЙР" СҮМИЙН "ДОЛОО ДАХЬ БҮРЭЭ" МӨРЧ, ХӨГЖИЛТЭЙ АЯЛАГЧИД КЛУБЫН ТӨГСӨЛТ БОЛЛОО

"Хэн ч чамайг залуу хүн хэмээн дорд бүү үзэг. Харин чи итгэгч хүмүүст үг, зан байдал, хайр, итгэл хийгээд цэвэр ариун байдлаараа үлгэр дуурайл бол." (1 Тимот 4:12)

Энэ хичээлийн жилийн турш "Долоо дахь Бүрээ" Мөрч, Хөгжилтэй Аялагчдын клубын хүүхдүүд зөвхөн шинэ мэдлэг, ур чадвар эзэмшээд зогсохгүй, Христийн зан чанарыг төлөвшүүлж, итгэлдээ өсөж, үйлчлэлд идэвхтэй оролцсон жил боллоо. Энэ жил 3 хүүхэд Хөгжилтэй Аялагчдын клуб, 4 хүүхэд Мөрч клубээ амжилттай төгсөн, дараагийн шатны клубт элсэн суралцах эрхтэй болж байна.

"ГАЙХАМШИГТ ХАЙР" СҮМИЙН "ДОЛОО ДАХЬ БҮРЭЭ" МӨРЧ, ХӨГЖИЛТЭЙ АЯЛАГЧИД КЛУБЫН ТӨГСӨЛТ БОЛЛОО

Хичээлийн жилийн турш төлөвлөгөөний дагуу хүүхдүүд сүнслэг хүмүүжил, амьдрах ухаан, зан чанарын төлөвшилд чиглэсэн олон сонирхолтой хичээлд хамрагдаж, мэдлэг, ур чадвар, итгэл үнэмшлээ улам бататгасан үр өгөөжтэй жил боллоо.

Төгсөлтийн ёслолын үеэр хүүхдүүд Шаббатын өдрийн бүх үйлчлэлийг өөрсдийн санаачилга, оролцоотойгоор удирдан зохион байгуулсан нь тэдний өсөлт хөгжил, хариуцлага, манлайллыг илтгэсэн сайхан мөч байсан юм.

"ГАЙХАМШИГТ ХАЙР" СҮМИЙН "ДОЛОО ДАХЬ БҮРЭЭ" МӨРЧ, ХӨГЖИЛТЭЙ АЯЛАГЧИД КЛУБЫН ТӨГСӨЛТ БОЛЛОО"ГАЙХАМШИГТ ХАЙР" СҮМИЙН "ДОЛОО ДАХЬ БҮРЭЭ" МӨРЧ, ХӨГЖИЛТЭЙ АЯЛАГЧИД КЛУБЫН ТӨГСӨЛТ БОЛЛОО

Цаашид ч бид олон сайхан төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Энэхүү үйлчлэлээр дамжуулан сүмийнхээ хүүхэд, гэр бүл бүрт Бурханы хайр, итгэл найдварын мэдээг хүргэж, тэдний сүнслэг өсөлтөд хувь нэмрээ оруулж байгаадаа бид чин сэтгэлээсээ баярлаж, Бурханд алдрыг өргөж байна.

"ГАЙХАМШИГТ ХАЙР" СҮМИЙН "ДОЛОО ДАХЬ БҮРЭЭ" МӨРЧ, ХӨГЖИЛТЭЙ АЯЛАГЧИД КЛУБЫН ТӨГСӨЛТ БОЛЛОО"ГАЙХАМШИГТ ХАЙР" СҮМИЙН "ДОЛОО ДАХЬ БҮРЭЭ" МӨРЧ, ХӨГЖИЛТЭЙ АЯЛАГЧИД КЛУБЫН ТӨГСӨЛТ БОЛЛОО

Харилцаа Холбооны хэлтэс 2026.06.24

Хуваалцах:𝕏
0

Сэтгэгдэл бичих болон реакц үлдээхийн тулд нэвтэрнэ үү.

Уншиж байна...