Adventist MongoliaAdventist Mongolia

Мэдээ - Мэдээлэл

Монгол дахь Адвентист чуулганы шинэ мэдээ мэдээлэл

БуцахМэдээ

“ТУРХАГ ИНДЭРТ” КОМПАНИ “МАРАНАТА” СҮМИЙН ЗАСВАРЫН АЖЛЫГ ДУУСГАН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Глобал (МАЧ)October 1, 2026
“ТУРХАГ ИНДЭРТ” КОМПАНИ “МАРАНАТА” СҮМИЙН ЗАСВАРЫН АЖЛЫГ ДУУСГАН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

МАЧ-ны харьяа “МАРАНАТА” сүмийн байрны их засварын ажил дуусаж, 2026 оны 10 дугаар сарын 1-нд албан ёсоор хүлээлгэн өгөв.

Тус барилгад “МАРАНАТА” сүм, “АМОС ДЕНТ” шүдний эмнэлэг, “САМ ЮҮК” мэргэжил боловсролын сургууль тус тус үйл ажиллагаагаа явуулж байна.

Шинэ сарын эхний өдөр барилга ивээх ёслолд “САМ ЮҮК” мэргэжил боловсролын сургуулийн хамт олон, “АМОС ДЕНТ” шүдний эмнэлэг, орон нутгийн сүмийн пастор, ахлагч нар, Хойд Ази, Номхон далайн бүсийн Сүмийн үйлчлэлийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга бөгөөд дэд ерөнхийлөгч Жонас Аррайс, МАЧ-ны ажилтан албан хаагчид оролцлоо.

Энэхүү байранд ирээдүйн сайн сайханд итгэдэг хүмүүс цугларч, олон нийтэд эерэг нөлөө үзүүлдэг, хайраар үйлчилдэг нөлөөллийн төвүүд үүд хаалгаа нээгээсэй хэмээн онцолсон юм.

Харилцаа Холбооны хэлтэс  

Хуваалцах:𝕏
0

Сэтгэгдэл бичих болон реакц үлдээхийн тулд нэвтэрнэ үү.

Уншиж байна...