Теологийн бакалаврын хөтөлбөрийн намар цагийн хичээл 2026 оны 9-р сарын 29-нөөс 10-р сарын 30-ныг хүртэл үргэлжилж, оюутнууд теологийн чиглэлийн цогц сургалтад хамрагдах юм.
Тус бакалаврын хөтөлбөр нь Хойд Ази, Номхон далайн бүсийн Непал, Шри Ланка, Монгол гэсэн гурван улсад зэрэг зохион байгуулагдаж байна. Монгол Улсад хэрэгжиж буй сургалтад 15 орчим хүн хамрагдаж байгаа бөгөөд нийт 4 багц хичээлийг судлах юм.

Намрын улирлын эхний хичээлээр “Шинэ Гэрээний түүхэн нөхцөл байдал” сэдвийг Тайванийн Адвентист коллежийн Теологийн тэнхимийн захирал, профессор Дэвид Ли зааж байна.
Мөн Теологийн боловсролын нарийн бичиг Чин Чин хүрэлцэн ирж, сургалтын үйл ажиллагаанд оролцож байгаа бөгөөд тэрээр Непал, Шри Ланка, Монгол Улсыг хариуцан ажилладаг ажээ. Түүнчлэн Хойд Ази, Номхон далайн бүсийн Сүмийн үйлчлэлийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга бөгөөд дэд ерөнхийлөгч Жонас Аррайс намрын хичээлийн нээлтэд оролцож байна.

Сургалт нэг сарын хугацаанд Шинэ гэрээний түүхэн нөхцөл байдал хичээлийг Давид Ли, Сайн мэдээ дөрвөн ном хичээлийг Гопинат Стевен, Хуучин Гэрээний түүхэн нөхцөл байдал хичээлийг Чо Хо Юун, Библийн еврей хэлний анхан шатны хичээлийг Жү Еүн Хэ зэрэг багш нар орохоор төлөвлөжээ. Энэ удаагийн сургалтыг монгол хэлээр хүргэхэд Пастор Г.Батзул, Э.Цолмонбаяр нар орчуулгын ажилд оролцож байна.
Ийнхүү нэг сарын турш үргэлжлэх теологийн намрын сургалтаар суралцагсад Библи судлалд гүнзгийрч, Теологийн мэдлэгээ сайжруулах, цаашдын үйлчлэлдээ хэрэгжүүлэхэд чиглэж байна.

Харилцаа Холбооны хэлтэс


