Хотод Ази-Номхон далайн бүсийн (NSD) ерөнхийлөгч Кан Сүн Ги-гийн огцрох хүсэлтийг Ерөнхий Чуулганы (GC) ерөнхийлөгч Эртон Кёлер 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авлаа. Кангийн огцрох хүсэлтийг Ерөнхий Чуулганы Гүйцэтгэх хороонд танилцуулах юм.
Кан нь 2020-2025 онд Солонгосын Нийгэмлэгийн (KUC) ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2025 оны Ерөнхий Чуулганы хурлаар NSD-ийн ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрээр Жил тутмын хурлын өмнө АНУ-д болсон уулзалтуудад оролцож байхдаа удирдлагад огцрох хүсэлтээ өргөн барьжээ. Бүсийн удирдах ажилтнуудад 9 дүгээр сарын 29-ний өглөө энэ талаар мэдээлсэн байна. Бүсийн ерөнхийлөгчийн хувиар Кан нь мөн Ерөнхий Чуулганы дэд ерөнхийлөгчийн албыг хавсардаг юм. Кан огцрох хүсэлтдээ: “Миний бие хувийн байр сууринаас илүүтэй Сүмийн эрх ашиг, нэгдмэл байдал, эрхэм зорилгыг чухалчлах чин хүсэл эрмэлзлээр энэхүү шийдвэрийг гаргалаа. Удирдах албан тушаал нь хариуцлага дагуулдаг бөгөөд тухайн хариуцлагад сүмийн зарчим, дүрэм журмыг хүндэтгэн, даруу бөгөөд үнэнч шударга зарчмаар хандах ёстой гэж би итгэж байна” хэмээн тэмдэглэжээ.

Кангийн огцрох хүсэлт нь KUC-ийн хөрөнгө оруулалтын багцын алдагдал болон Солонгос дахь Сүмийн ажилтнуудын тэтгэврийн санд үүссэн үлэмж хэмжээний нөлөөлөлтэй холбоотойгоор гарч байна. 2012 оноос эхлэн хувийн хөрөнгө оруулалтын сан, венчур капитал, төслийн санхүүжилт болон тусгай нөхцөлт бусад үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийж байжээ. Сүүлийн үед хөрөнгө оруулалтын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд гарсан өөрчлөлтүүд нь тогтворгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.
Санхүүгийн аудитын хүрээнд Ерөнхий Чуулганы Аудитын Алба (GCAS) нь KUC-ийн тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтын үнэлгээнд дүгнэлт хийсэн. GCAS-аас 2026 оны 8 дугаар сард KUC-ийн Гүйцэтгэх зөвлөлл тайланг хүргүүлэхийг хүссэн юм. 2025 оны аудит үргэлжилж байгаа бөгөөд журамд заасны дагуу цаг тухай бүрт нийтлэгдэх болно.
Харилцаа Холбооны хэлтэс


