Adventist MongoliaAdventist Mongolia

Мэдээ - Мэдээлэл

Монгол дахь Адвентист чуулганы шинэ мэдээ мэдээлэл

БуцахМэдээ

"ONE VOICE 27" – "НЭГ ДУУ ХООЛОЙ, НЭГ ЗОРИЛГО, НЭГ ИТГЭЛ"

Глобал (МАЧ)June 29, 2026
"ONE VOICE 27" – "НЭГ ДУУ ХООЛОЙ, НЭГ ЗОРИЛГО, НЭГ ИТГЭЛ"

"Нэг дуу хоолой, нэг зорилго, нэг итгэл" уриан дор зохион байгуулагдсан "One Voice 27" үйл ажиллагааны хүрээнд AIIAS их сургуулиас хүрэлцэн ирсэн багийнхан 2026 оны 5 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Хөтөл сүмд олон төрлийн сургалт, семинар, сайн дурын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

"ONE VOICE 27" – "НЭГ ДУУ ХООЛОЙ, НЭГ ЗОРИЛГО, НЭГ ИТГЭЛ"

Энэ хугацаанд дараах үйл ажиллагаанууд хэрэгжсэн байна. Хамтарсан баг Шаббатын мөргөлийн тусгай хөтөлбөр,  эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөөг хүн бүрд хүргэж эрүүл амьдралын зарчмуудыг хуваалцан  эрүүл мэндийн зөвлөгөө өгчээ. Мөн сүм ирсэн ахмад настнуудын цусны даралт болон цусан дахь сахарын хэмжээг үзж зөвлөгөө өгч, нүүр болон толгой, хүзүүний хэсгийн тайвшруулах массаж хийж үйлчилсэн байна.

"ONE VOICE 27" – "НЭГ ДУУ ХООЛОЙ, НЭГ ЗОРИЛГО, НЭГ ИТГЭЛ"

Айлчлалын баг орон нутгийн иргэдтэй уулзаж, нөхөрлөлийн айлчлал хийсэн бол англи хэлний хичээл, харилцааны ур чадварыг хөгжүүлэх сургалтыг нас насныхан зориулан зохион байгуулжээ.

Мөн хувиараа бизнес эрхлэгчдэд бизнесээ хэрхэн эхлүүлэх, боломж нөөцөө зөв тодорхойлох, орлого, зарлагаа оновчтой төлөвлөж удирдах талаар практик мэдлэг олгох сургалтыг өгсөн нь цаг үеэ олсон маш чухал сургалт болсон юм.  

"ONE VOICE 27" – "НЭГ ДУУ ХООЛОЙ, НЭГ ЗОРИЛГО, НЭГ ИТГЭЛ"

Сүмийн хамт олон AIIAS их сургуулиас хүрэлцэн ирсэн багийнхан Хөтөл сүмийн гадна фасадыг будаж, сүмийн өнгө үзэмжийг сайжруулах ажлыг хамтран гар сэтгэл нийлэн хийлээ. Эдгээр өдрүүдэд явагдсан сургалт, үйл ажиллагаа нь оролцогчдын мэдлэг, ур чадвар, итгэлийг бэхжүүлэхийн зэрэгцээ сүм болон орон нутгийн хамтын ажиллагааг улам бататгасан үр өгөөжтэй үйл явдал болсон юм.

"ONE VOICE 27" – "НЭГ ДУУ ХООЛОЙ, НЭГ ЗОРИЛГО, НЭГ ИТГЭЛ"

Хамтдаа Бурханы хаанчлалын төлөө "Бие биенээ хайрлан үйлчилцгээе”.

Библид бичсэнчлэн "Учир нь бид Бурханы хамтран зүтгэгчид бөгөөд та нар Бурханы тариан талбай, Бурханы барилга мөн." ( 1Коринт 3:9)

Харилцаа Холбооны хэлтэс 2026.06.29

Хуваалцах:𝕏
0

Сэтгэгдэл бичих болон реакц үлдээхийн тулд нэвтэрнэ үү.

Уншиж байна...