Adventist MongoliaAdventist Mongolia

Мэдээ - Мэдээлэл

Монгол дахь Адвентист чуулганы шинэ мэдээ мэдээлэл

БуцахМэдээ

"BTS" ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ХАМТ ОЛОН МОНГОЛД 28 ДАХЬ УДААГИЙН ЦУГЛАРАЛТАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Глобал (МАЧ)August 7, 2026
"BTS" ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ХАМТ ОЛОН МОНГОЛД 28 ДАХЬ УДААГИЙН ЦУГЛАРАЛТАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

BTS тэтгэлэгт хөтөлбөрийн хамт олон Монгол Улсад 28 дахь удаагийн цугларалтаа 2026 оны 8 дугаар сарын 6–9-ний өдрүүдэд "Суут" амралтын газарт зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь “Зорилгоо тодорхойлсон Адвентист Даниел” уриан дор болж байгаа бөгөөд залуучуудад сайн мэдээ түгээж, итгэл үнэмшил, манлайлал, зорилготой амьдралын үнэ цэнийг төлөвшүүлэхэд чиглэж байна.

Монгол Улсад хэрэгжиж буй "BTS" тэтгэлэгт хөтөлбөр энэ жил гурав дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Адвентист сүмийнхэн энэхүү хөтөлбөрийг BTS хэмээн товчилж нэрлэдэг бөгөөд энэ нь “Be the Seventh-day Adventist” гэсэн утгыг илэрхийлдэг. Хөтөлбөр нь зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна итгэл бишрэлтэй, ёс зүйтэй, хариуцлагатай, ирээдүйн манлайлагч залуусыг төлөвшүүлэх зорилготой юм.

2023 оноос хойш Монгол Улсад нийт 12 оюутанд нэг сая воны буюу ойролцоогоор 2.5 сая төгрөгийн тэтгэлгийг жил бүр нэг удаа олгож иржээ. Харин 2026 онд 7 оюутан энэхүү тэтгэлгийн эзэн болсон байна.

Тус хөтөлбөрийг Америк дахь Солонгосчууд, Хятад дахь Солонгосчууд болон Өмнөд Солонгосын ивээн тэтгэгчид хамтран дэмжиж, санхүүжүүлдэг байна.

Жил бүр тэтгэлэгт хамрагдах суралцагчдыг нээлттэй сонгон шалгаруулдаг бөгөөд Бурханы үйлчлэлд өөрийгөө зориулах хүсэл эрмэлзэлтэй, манлайлах ур чадвартай, мөн солонгос хэл сурах сонирхолтой залуусыг голлон сонгодог.

Түүнчлэн энэхүү хөтөлбөрөөр дамжин тэтгэлэг хүртсэн төгсөгчид ажил, амьдралдаа амжилт гаргасныхаа дараа дараагийн үеийн хүүхэд, залуусыг дэмжин, санхүүгийн болон бусад хэлбэрээр хувь нэмрээ оруулж, сайн үйлсийн энэхүү жишгийг үргэлжлүүлдэг уламжлалтай.

Хэрэв та дээрх тэтгэлэгт хөтөлбөрийг сонирхож байвал Баяр хайр сүмийн пастор Э.Цолмонбаяртай холбогдоорой.

Харилцаа Холбооны хэлтэс

Хуваалцах:𝕏
0

Сэтгэгдэл бичих болон реакц үлдээхийн тулд нэвтэрнэ үү.

Уншиж байна...