Adventist MongoliaAdventist Mongolia

Мэдээ - Мэдээлэл

Монгол дахь Адвентист чуулганы шинэ мэдээ мэдээлэл

БуцахМэдээ

ХӨЛИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ МАССАЖИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Глобал (МАЧ)September 9, 2026
ХӨЛИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ МАССАЖИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Хөлний массаж эмчилгээний чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх хүсэлтэй иргэдэд зориулсан сургалт 9-р сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Тус сургалтыг мэргэжлийн багш Ким Ман Жан /Kim Man Jang/ удирдан явуулах бөгөөд нийт 30-40 суралцагч хамрагдана.

Сургалт Мараната сүмд болох ба хичээл өглөө 10:00-12:00, үдээс хойш 14:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Сургалтын төлбөр 75,000 төгрөг бөгөөд суралцагсад хичээлд ашиглах 1 ширхэг алчуур авчирна. Мөн өвдөгнөөс дээш шуух боломжтой спорт өмд өмсөж ирэхийг зөвлөж байна.

Сургалтад амжилттай хамрагдсан оролцогчдод сертификат олгох бөгөөд сертификат авах хүсэлтэй суралцагсад 9 дүгээр сарын 16-ны дотор цээж зураг, хувийн мэдээллээ өгнө үү.

Сургалтын төлбөрийг Худалдаа хөгжлийн банкны 300004000 404014313 тоот дансанд шилжүүлж бүртгэлээ баталгаажуулна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг Б.Дарханбаатар пастортай холбогдож аваарай.  Утас : 88078917

БҮРТГҮҮЛЭХ

Хуваалцах:𝕏
0

Сэтгэгдэл бичих болон реакц үлдээхийн тулд нэвтэрнэ үү.

Уншиж байна...