“Цогтой Залуус” хөтөлбөрийн сургагч багшийн сургалт амжилттай өндөрлөж, 8 дугаар сарын 5-ны өдөр хөтөлбөрийн оролцогчдоо хүлээн авлаа. Энэ удаагийн хөтөлбөрт 80 гаруй өсвөр насны залуус хүрэлцэн ирж, хамрагдаж байна.

"Цогтой Залуус” хөтөлбөр нь залуусыг Бурхантай, бусадтай болон амьдралынхаа эрхэм зорилготой холбогдоход нь чиглүүлж, тэднийг дэмжин урамшуулж, хувь хүний хөгжилд нь хөрөнгө оруулах зорилготой. Түүнчлэн залуучуудыг Есүсийн дагалдагч болгон төлөвшүүлж, эерэг нөлөө бүхий, утга учиртай зорилгын төлөө үйлчилдэг манлайлагч болгон хөгжүүлдэг хөтөлбөр юм. Ингэснээр тэд Бурхантай хамтран дэлхийд сайн мэдээ түгээх эрхэм үйл хэрэгт идэвхтэй оролцогчид болон төлөвших юм.

Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий Чуулганы Эрүүл мэндийн хэлтсийн гүйцэтгэх захирал Катя Рейнэрд, Залуучуудын хэлтсийн гүйцэтгэх захирал пастор Рон Генебаг, Боловсролын хэлтсийн захирал Ричард Сабуин, Хойд Ази Номхон далайн бүсийн Эрүүл мэндийн хэлтсийн захирал Яамажи Хироши, Залуучуудын хэлтсийн захирал пастор Кевин, Сэтгэл судлаач Мэри нар хүрэлцэн ирж, хөтөлбөрийн нээлтэд оролцлоо.



Нээлтийн үеэр оролцогчид хамтдаа Бурханд хандан залбирч, магтан дуу өргөн, нөхөрлөлийн уур амьсгал дунд “Цогтой Залуус” хөтөлбөрийн эхлүүллээ.
Харилцаа Холбооны хэлтэс


