Adventist MongoliaAdventist Mongolia

Мэдээ - Мэдээлэл

Монгол дахь Адвентист чуулганы шинэ мэдээ мэдээлэл

БуцахМэдээ

“СЭТГЭЛИЙН БУЛАГ” АХМАДЫН КЛУБТЭЙ ХАМТ ИТГЭЛ, ХАЙР, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ТҮГЭЭВ

Глобал (МАЧ)June 22, 2026
“СЭТГЭЛИЙН БУЛАГ” АХМАДЫН КЛУБТЭЙ ХАМТ ИТГЭЛ, ХАЙР, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ТҮГЭЭВ

"One Voice 27" "Нэг дуу хоолой, нэг зорилго, нэг итгэл" уриан дор Гэр бүл, Эмэгтэйчүүдийн хэлтсийн дэргэдэх "Сэтгэлийн Булаг" Ахмадын клубтэй хамтран зохион байгуулсан баярын мэдээний үйл ажиллагаа 2026 оны 6 дугаар сарын 17–20-ний өдрүүдэд Багануур сүмд Бурханы ивээлээр амжилттай болж өндөрлөлөө.

“СЭТГЭЛИЙН БУЛАГ” АХМАДЫН КЛУБТЭЙ ХАМТ ИТГЭЛ, ХАЙР, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ТҮГЭЭВ

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 33 шинэ хүнд баярын мэдээг хүргэж, давхардсан тоогоор 120 гаруй хүнд үйлчлэн ажиллалаа.

“СЭТГЭЛИЙН БУЛАГ” АХМАДЫН КЛУБТЭЙ ХАМТ ИТГЭЛ, ХАЙР, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ТҮГЭЭВ

Эрүүл мэндээр дамжуулан баярын мэдээг түгээх, мөн "Сэтгэлийн Булаг" ахмадын клубын үйл ажиллагааг сурталчлах, мөн нийгэмд орхигдож, ганцаардсан ахмадуудад хүрч үйлчиллээ. Өмнө нь эрүүл мэндийн баярт мэдээний багт ажиллаж байсан туршлагатай сүмийн гишүүн ахмадууд өдөр бүр ардын уламжлалт бариа засал, эрүүл мэндийн анхан шатны үзлэг, зөвлөгөө хийж үйлчилсэн юм.

Мөн өдөр бүр эрүүл мэндийн сургалт зохион байгуулж, эрүүл амьдралын зөв дадал, "Шинэ гараа" хөтөлбөр, цусны даралт гэж юу болох, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, бусад эрүүл мэндийг дэмжих сэдвүүдээр мэдлэг олгожээ.

“СЭТГЭЛИЙН БУЛАГ” АХМАДЫН КЛУБТЭЙ ХАМТ ИТГЭЛ, ХАЙР, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ТҮГЭЭВ

Бидний алсын хараа бол тухайн орон нутагт нөлөөллийн төвүүдийг бий болгож, тэдгээрээр дамжуулан Бурханы хайрыг түгээх, сүмийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм.

Иймээс энэ удаагийн үйл ажиллагаагаар баярын мэдээ хүлээн авсан 33 шинэ хүнийг цаашид итгэлээр өсөж, Бурхантай ойртоход нь зөвөөр хоньчлохын төлөө Эзэнээс мэргэн ухаан, хайр, хүч чадал хүсэж, залбиралдаа дурсан санаж байхыг та бүхнээс хүсье.

Эзэний үйлсэд хамтран зүтгэсэн бүх үйлчлэгчид, залбирал болон дэмжлэгээрээ хамт байсан ахан дүүсдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бүх алдар нь Бурханд байх болтугай.

"Тиймээс хайрт ах дүү нар минь, та нарын нөр их хөдөлмөр Эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг мэдэж, тууштай байж, гуйвж дайвалгүй, Эзэний үйл хэрэгт үргэлж бялхсан бай."

(1 Коринт 15:58 )

Харилцаа Холбооны хэлтэс 2026.06.22

“СЭТГЭЛИЙН БУЛАГ” АХМАДЫН КЛУБТЭЙ ХАМТ ИТГЭЛ, ХАЙР, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ТҮГЭЭВ“СЭТГЭЛИЙН БУЛАГ” АХМАДЫН КЛУБТЭЙ ХАМТ ИТГЭЛ, ХАЙР, ЭРҮҮЛ МЭНДИЙГ ТҮГЭЭВ

Хуваалцах:𝕏
0

Сэтгэгдэл бичих болон реакц үлдээхийн тулд нэвтэрнэ үү.

Уншиж байна...