Adventist MongoliaAdventist Mongolia

Мэдээ - Мэдээлэл

Монгол дахь Адвентист чуулганы шинэ мэдээ мэдээлэл

БуцахМэдээ

“АХА” ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

Глобал (МАЧ)September 8, 2026
 “АХА” ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

“Нэгэн Дуугаар 27” нээлтийн арга хэмжээний дараа сүмийн гишүүдийн дунд Библийн “АХА” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн тэмцээнд 40 орчим оролцогч идэвхтэй оролцон, библийн 300 асуултанд, хариулж  Бурханы Үг, сургаал, түүхийн талаарх мэдлэгээ сорин өрсөлдсөн юм.

“АХА” тэмцээний тэргүүн байрыг  “Авралын Гэрэл” сүмийн гишүүн Э.Дарханцэцэг тэргүүлж удаах байрыг Илчлэлт сүмийн гишүүн Б.Энхжаргал,
гутгаар байрыг “Гайхамшигт хайр” сүмийн гишүүн Ж.Баярдэлгэр, тусгай байрыг бяцхан оролцогч Г.Билгүүн тус тус хүртсэн юм.

Энэ удаагийн тэмцээнийг дэмжин, ивээн тэтгэгчээр оролцсон Г.Энхтайван захиралтай Coverhill, Ц.Мөнхбилэг захиралтай Rapit X Exchange, Л.Болор-Эрдэнэ захиралтай Cornerstone AI компаниуддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Бурханы Үг бидний оюун ухаанд мэдлэг нэмж, зүрх сэтгэлд итгэл төрүүлж, амьдралын зөв замыг заан чиглүүлдэг билээ. “Таны үг миний хөлд дэнлүү, замд минь гэрэл мөн.”
Дуулал 119:105

Харилцаа Холбооны хэлтэс

Хуваалцах:𝕏
0

Сэтгэгдэл бичих болон реакц үлдээхийн тулд нэвтэрнэ үү.

Уншиж байна...