Adventist MongoliaAdventist Mongolia

Мэдээ - Мэдээлэл

Монгол дахь Адвентист чуулганы шинэ мэдээ мэдээлэл

БуцахМэдээ

“ХҮЛЭЭН АВСАН БЭЛГЭЭРЭЭ БИЕ БИЕДЭЭ ҮЙЛЧИЛ”

Глобал (МАЧ)September 28, 2026
“ХҮЛЭЭН АВСАН БЭЛГЭЭРЭЭ БИЕ БИЕДЭЭ ҮЙЛЧИЛ”

“Бал Ман Са” байгууллагын Ерөнхийлөгч Ким Ман Жан тэргүүтэй 12 хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол Улсад хөлийн массаж эмчилгээний сургалтыг зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтаа Мараната сүмтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд олон нийтэд тустай үйлчлэлийг хийхээр төлөвлөжээ.

Ким Ман Жан ерөнхийлөгч хөлийн массажийн чиглэлээр 40 жилийн турш суралцаж, мэргэшсэн бөгөөд энэ чиглэлээр суралцах хүсэлтэй хүмүүст өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцан зааж зөвлөж байна. “Бал Ман Са” байгууллагын багийн таван гишүүн нь мэргэжлийн эмчилгээний массажист бөгөөд дийлэнх нь хөлийн массажийн чиглэлээр суралцаж, мэргэшиж байгаа гишүүд юм.

Тус сургалтад сүм бүрээс суралцахыг хүссэн нийт 21 хүн хамрагджээ.  Сургалтаар оролцогчид хөлийн массаж эмчилгээний онолын мэдлэгээс гадна практик ур чадвараа дээшлүүлж, амжилттай суралцсан оролцогчдод сертификат олгох юм.

Сургалт Мараната сүмд гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд өглөөний 10:00-12:00, үдээс хойш 14:00-18:00 цагийн хооронд хичээллэнэ.

Ким Ман Жан Ерөнхийлөгчийн зүгээс хөлийн массажийг нэг, хоёрхон хоногийн сургалтаар хязгаарлах бус, цаашид өөрөө тогтмол суралцаж, практик дадлагаар ур чадвараа хөгжүүлж байхыг суралцагсдад онцлон зөвлөлөө.

Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурханы олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил. 1Петр 4:10

Харилцаа Холбооны хэлтэс

Хуваалцах:𝕏
0

Сэтгэгдэл бичих болон реакц үлдээхийн тулд нэвтэрнэ үү.

Уншиж байна...