Adventist MongoliaAdventist Mongolia

Мэдээ - Мэдээлэл

Монгол дахь Адвентист чуулганы шинэ мэдээ мэдээлэл

БуцахМэдээ

“MISSION TRIP” БАГ "ТОЛГОЙТ" СҮМТЭЙ ХАМТРАН 10 ХОНОГИЙН СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Глобал (МАЧ)June 26, 2026
“MISSION TRIP” БАГ "ТОЛГОЙТ" СҮМТЭЙ ХАМТРАН 10 ХОНОГИЙН СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

AIIAS их сургуулиас хүрэлцэн ирсэн “MISSION TRIP”  багийн гишүүд Толгойт сүмтэй хамтран 2026 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 8-ны өдрүүдэд Бурханы хайрыг түгээж мэдрүүлсэн 10 хоногийн сургалт семинарыг  амжилттай зохион байгууллаа.

“MISSION TRIP”  БАГ "ТОЛГОЙТ" СҮМТЭЙ ХАМТРАН 10 ХОНОГИЙН СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үйлчлэлийн хүрээнд “MISSION TRIP”  багийн гишүүд Шаббатын өдрийг удирдан явуулж, сүмийн гишүүдтэй хамтран нөхөрлөл, айлчлал зохион байгуулжээ. Мөн ээжүүдэд зориулсан тусгай уулзалт хийж, гэр бүлийн үнэ цэнэ, итгэлийн талаар ярилцан хамтдаа залбирчээ. Үүний зэрэгцээ "Аз жаргалтай гэр бүл" семинарын урилгыг оршин суугчдад түгээн амжилттайгаар зохион байгууллаа.

“MISSION TRIP”  БАГ "ТОЛГОЙТ" СҮМТЭЙ ХАМТРАН 10 ХОНОГИЙН СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА“MISSION TRIP”  БАГ "ТОЛГОЙТ" СҮМТЭЙ ХАМТРАН 10 ХОНОГИЙН СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүүхдийн баярыг тохиолдуулан 30 гаруй хүүхдэд зориулсан баярын хөтөлбөр зохион байгуулж, бэлэг гардуулсан бөгөөд сүмийн заал, хүүхдийн анги болон үүдний хэсгийн ханыг шинэчлэн будаж, тохижилтын ажлыг хийн, сүмийн цонхнуудад шинэ хөшиг суурилуулснаар тохижилтын ажлыг бүрэн дуусгажээ.

“MISSION TRIP”  БАГ "ТОЛГОЙТ" СҮМТЭЙ ХАМТРАН 10 ХОНОГИЙН СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Мөн өдөр бүр өсвөр насныханд англи хэлний ярианы дадлага хичээл орж, сүмийн гишүүдийн гэрээр айлчилж, тэдний төлөө залбирч, итгэлийг нь дэмжсэн байна. Ахмад настнуудад эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө өгч, гэр бүлүүдэд зориулсан сургалт, уулзалтуудыг тогтмол зохион байгуулжээ.

“MISSION TRIP”  БАГ "ТОЛГОЙТ" СҮМТЭЙ ХАМТРАН 10 ХОНОГИЙН СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА“MISSION TRIP”  БАГ "ТОЛГОЙТ" СҮМТЭЙ ХАМТРАН 10 ХОНОГИЙН СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Арван өдрийн үйлчлэлийн төгсгөлд “MISSION TRIP”  багийн гишүүд болон Толгойт сүмийн хамт олон сүүлчийн Шаббатын мөргөлөөрөө хамтдаа нөхөрлөж, энэхүү хамтын ажиллагаа нь сүмийн гишүүдийг сэргээн идэвхжүүлж, итгэл найдвар, эв нэгдлийг бэхжүүлсэн үр өгөөжтэй үйл ажиллагаа болсныг онцоллоо.

“MISSION TRIP”  БАГ "ТОЛГОЙТ" СҮМТЭЙ ХАМТРАН 10 ХОНОГИЙН СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА“MISSION TRIP”  БАГ "ТОЛГОЙТ" СҮМТЭЙ ХАМТРАН 10 ХОНОГИЙН СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Харилцаа Холбооны хэлтэс 2026.06.26

Хуваалцах:𝕏
0

Сэтгэгдэл бичих болон реакц үлдээхийн тулд нэвтэрнэ үү.

Уншиж байна...