“Цогтой Залуус” хөтөлбөрийн оролцогчдын хувьд хамгийн мартагдашгүй өдрүүдийн нэг нь Хүндэтгэлийн Шаббат өдөр байлаа. Энэ өдөр өсвөр үеийнхэн өөрсдийн хүсэл, санаачилгаар Бурханыг магтан алдаршуулж, хамтдаа суралцаж, нөхөрлөн, итгэлээ бататгасан юм.

Хүндэтгэлийн Шаббат өдөр Илчлэлт сүмийн А.Анар, Ц.Шүрэнчимэг, Мараната сүмийн Э.Сайхан-Учрал нар өөрсдийн гэрчлэлээ хуваалцлаа.



Мөн Хойд Ази, Номхон далайн бүсийн Залуучуудын хэлтсийн захирал пастор Кевин залууст хандан номлохдоо Есүс Христ дэлхийд бусдад үйлчлэхийн тулд ирсэн шиг залуус та бүхэн мөн адил бусдад үйлчилж, өөрсдийн авьяас чадвар, цаг зав, амьдралаа Бурханд зориулахыг уриалсан юм.

Ерөнхий Чуулганы Залуучуудын хэлтсийн гүйцэтгэх захирал, пастор Рон Генебаг залуусыг амьдралдаа тодорхой зорилго тавьж, тэдгээрийнхээ төлөө тууштай алхахыг номлолоороо дамжуулан хэлсэн юм.
Тэрээр 2 Тимот 2:2 дугаар ишлэлээс иш татан “Олон гэрчийн өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга.” гэсэн Библийн үгсийн хуваалцлаа.

Мөн Есүс Христ ч мөн хүмүүсийн амьдралд ойр байж, тэдний дунд алхсан үлгэр жишээг хуваалцсан юм.
Удирдагч буюу хөтөч хүн залуучуудтай холбогдож, халамжилж, дасгалжуулж, сорин, зоригжуулах замаар тэдэнд өөрсдийн сүнслэг авьяас билгээ нээж, үйлчлэлд ашиглахад нь туслах ёстойг мөн онцоллоо.
Тэрээр өөрийн номлолоос 3 ишлэлийг онцолсон бөгөөд Лук 4:18–19, Матай 25:40–46, Исаиа 58 : 7-11 нь жинхэнэ хайр нь зөвхөн үгээр бус, бусдад үйлчилж, хэрэгцээг нь хангах бодит үйлдлээр илэрдэг болохыг хэлсэн юм.


Ийнхүү Хүндэтгэлийн Шаббат өдөр 80 гаруй залуусаас зургаа нь Есүс Христийг амьдралдаа хүлээн авч, Түүнийг дагах шийдвэр гаргасан бол 10 гаруй өсвөрийнхөн Библийг илүү гүнзгийрүүлэн судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.





Тэд “Миний сонголт-Жинхэнэ амьдрал” хэмээн бат итгэлтэй андгай тангараг өргөж, Христ дотор төвлөрөн, Бурханыг амьдралынхаа хамгийн дээд хүч, чиглүүлэгч болгон сонгохоо илэрхийлснээр Хүндэтгэлийн Шаббат өндөрлөсөн юм.

Харилцаа Холбооны хэлтэс


