“Цогтой Залуус” хөтөлбөр 7 хоногийн турш залуусыг Бурхан дотор нөхөрлүүлэн, суралцуулж, сүнслэгээр өсөх боломжийг олгосноор ийнхүү өндөрлөж байна.
Есүс Христ биднийг бүтээж, хайрлан, аварсан билээ. Бид Түүний өгсөн авралын бэлгийг хүлээн авч, бодол санаа, үг үйлдэл бүрээрээ Христийн төлөө амьдрах нь Түүний хайр, нигүүлсэлд өгөх бидний хариу үйлдэл юм.

“Цогтой Залуус” нөхөрлөлийн бүлгүүд өөрсдийн авьяас, ур чадвараа дайчлан дуу дуулж, бүжиглэж, жүжигчилсэн үзүүлбэр толилуулан, авьяас бэлгээрээ Эзэн Бурханыг алдаршуулсан нь энэхүү магтаалын үдшийн онцлох мөчүүдийн нэг байлаа.


Харагтун, ах дүүсийн хувьд хамтдаа нэгдмэлээр амьдрах нь Хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ! (Дуулал 133:1) үгийн дагуу залуус Бурхан дотор нэгэн сэтгэлээр нэгдэн, бие биенээ дэмжиж, хайрлан, хамтдаа өсөж хөгжсөн нь “Цогтой Залуус” хөтөлбөрийн үнэ цэнэ бизээ.



Энэхүү хөтөлбөрийг зохион байгуулж, хэрэгжүүлэхэд цаг зав, хүч хөдөлмөр, авьяас чадвараа зориулан чин сэтгэлээсээ үйлчилсэн нийт удирдагчид, зохион байгуулагчид болон бүх гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
“Цогтой Залуус”-ын үйлчлэл улам бүр өргөжин дэлгэрч, олон залууст хүрч, тэднийг Христ дотор өсөж, Бурханыг алдаршуулан амьдрахад нь хөтлөх болтугай!


Харилцаа Холбоны хэлтэс


