Adventist MongoliaAdventist Mongolia

Мэдээ - Мэдээлэл

Монгол дахь Адвентист чуулганы шинэ мэдээ мэдээлэл

БуцахМэдээ

“ЦОГТОЙ ЗАЛУУС” НИЙТЭД ТУСТАЙ ҮЙЛЧЛЭЛ ХИЙЛЭЭ

Глобал (МАЧ)August 8, 2026
“ЦОГТОЙ ЗАЛУУС” НИЙТЭД ТУСТАЙ ҮЙЛЧЛЭЛ ХИЙЛЭЭ

 “Цогтой Залуус” нөхөрлөлийн багууд нийтэд тустай үйлчлэлийг 3 чиглэлд амжилттай зохион байгууллаа. Нийт 14 багийг 3 хэсэгт хувааж, эхний багууд Баянчандмань сумын 2 дугаар багийн бүс  “Их Сүүжийн гол” онцгой хамгаалалттай бүсийг цэвэрлэсэн бол, хоёр дахь багууд “Суут” амралтын газрын ойролцоох талбайг тус тус цэвэрлэлээ. Тус цэвэрлэгээг орон нутгийн удирдлагууд талархалтайгаар хүлээн авсан бөгөөд анх удаа ийм сайхан ажлын зохион байгуулж орон нутагт бодит ажлыг хийж байгаад МАЧ-ны удирдлагууд болон Цогтой Залуусд талархлаа илэрхийлсэн юм.

Мөн “Баян Сүлд Ундарга” хоршооны хашаа, хороог цэгцлэхийн зэрэгцээ малчдын цагаан идээ боловсруулах ажилд туслан, бодитой хувь нэмэр оруулсан юм. Тэдний энэхүү үйлчлэлд талархсан малчид залуусыг өөрсдийн бэлтгэсэн цагаан идээгээр дайлан, талархснаа илэрхийлжээ.

Нийтэд тустай үйлчлэлд оролцсон залуусын сэтгэгдэл өндөр байсан бөгөөд тэд чин сэтгэлээсээ, идэвх санаачилгатай оролцсон юм. “Олны хүч оломгүй далай” хэмээн хэлдэг шиг хамтдаа хүчээ нэгтгэн, ажил хөдөлмөрөө урам зориг, баяр хөөртэйгөөр хийж гүйцэтгэсэн залуусыг хараад өөрийн эрхгүй баярлах сэтгэл төрж байсан юм.

Та бүхний хийсэн энэхүү нийтэд тустай үйлчлэл улам бүр арвижин дэлгэрч, олон олон хүнд хүрэх болтугай.

"Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая. Учир нь хэрэв бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна." Галат 6:9-ийн энэ ишлэлийг санан, хийсэн сайн үйлс бүрээрээ бусдад гэрэл түгээж, сайныг дэлгэрүүлэн амьдарцгаая, залуусаа!  

Харилцаа Холбооны хэлтэс

Хуваалцах:𝕏
0

Сэтгэгдэл бичих болон реакц үлдээхийн тулд нэвтэрнэ үү.

Уншиж байна...