Adventist MongoliaAdventist Mongolia
ЭШ ҮЗҮҮЛЛЭГИЙН БЭЛЭГ
ХИЧЭЭЛ 1

Бүтээгч Айлддаг

"“Эрт цагт Бурхан эцгүүдэд эш үзүүлэгчдээр дамжуулан олон удаа, олон янзаар айлдсан бол эдгээр эцсийн өдрүүдэд Өөрийн Хүүгээр дамжуулан бидэнд айлдлаа. Тэр Хүүг бүхний өв залгамжлагчаар томилсон бөгөөд Түүгээр дамжуулан ертөнцийг бүтээсэн юм” "
Бямба гараг2026 оны 9 сарын 25

Шаббат Өдрийн Үдээс Хойш

Орчин үеийн дижитал технологи бидний олонход алс хол орших найз нөхөд, төрөл садантайгаа уулзах боломжийг олгодог. Энэ нь сайн хэрэг. Гэсэн ч биечлэн уулзах нь ямар сайхан байдаг билээ дээ! Бид хамтдаа уулзаж, тэврэлдэж, нүүр нүүрээ харж ярилцах үед онцгой нэгэн зүйл тохиолддог.

Энэ долоо хоногт бид хүн төрөлхтөн Бүтээгчтэйгээ нүүр тулан харилцахын тулд бүтээгдсэн гэдгийг санана. Гэвч нүгэл энэ дотно холбоог эрт дээр үед тасалсан. Өөрийн хайртай бүтээлүүдтэйгээ харилцаагаа сэргээхийн тулд Бурхан бидэнтэй ярилцах арга замуудыг өгсөн. Хүн төрөлхтөнтэй харилцах Бурханы хамгийн түгээмэл арга нь Өөрийн захиасыг илчилдэг, тусгайлан сонгогдсон төлөөлөгчид болох эш үзүүлэгчид юм. Эдгээр эш үзүүлэгчдийн заримын бичвэр Библид хадгалагдсан байдаг бол заримынх нь хадгалагдаагүй.

Бурханы эцсийн зорилго бол нүгэл сүйтгэсэн Өөрийн дүр төрхийг бидэнд дахин сэргээх явдал юм. Энэ нь авралын төлөвлөгөөний мөн чанар болох сэргээн шинэчлэх үйл явц бөгөөд Бурхан “шударга ёс орших шинэ тэнгэр, шинэ газрыг” бүтээх үед бүрэн гүйцэлдэнэ (2 Петр 3:13).

Тэр хүртэл Бурхан бидэнтэй ярьсаар байна. Мөн Тэр энэ ажлыг гүйцэтгэхийн тулд эш үзүүлэгчдийг ашигласаар байна.

*Энэ хичээлийг 10 сарын 3-ны Шаббатад бэлтгэн судлаарай.