Adventist MongoliaAdventist Mongolia
ЭШ ҮЗҮҮЛЛЭГИЙН БЭЛЭГ
ХИЧЭЭЛ 10

Эш Үзүүлэгчийн Эрх Мэдэл ба Ач Холбогдол

"“Учир нь Бурханы Үг амьд бөгөөд хүчтэй, хоёр иртэй илднээс ч хурц, сүнс ба сэтгэлийг, үе мөч ба чөмгийг ялган нэвтэлж, зүрхний бодол, санааг шүүн ялгадаг”"
Бямба гараг2026 оны 11 сарын 27

Шаббат Өдрийн Үдээс ХойШ

Эш Үзүүлэгчийн Эрх Мэдэл ба  Ач Холбогдол
Энэ долоо хоногийн судлах эшлэлүүд

1989 оны 11 дүгээр сарын 9-нд Коммунист Зүүн Германд шууд телевизээр хийсэн Гюнтер Шабовскийн мэдэгдэл Берлиний ханы нуралтыг эхлүүлсэн. Зүүн Германы хэвлэлийн төлөөлөгчийн хувьд тэр телевизийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ буруу тайлбарласан юм. Зүүн Германчууд Баруун Европ руу зорчихын тулд урт, төвөгтэй визийн процессын дараа зөвшөөрөгдөнө гэж мэдэгдэхийн оронд тэр шууд “Зүүн Германчууд Баруун Европ руу зорчиж болно” гэж хэлсэн.

Сэтгүүлч бодлогын өөрчлөлт хэзээнээс хэрэгжихийг асуухад Шабовски “Миний мэдэж байгаагаар… энэ нь даруй, ямар ч сааталгүйгээр хэрэгжинэ” гэж хариулсан. Хэдхэн минутын дотор хүмүүс хилийн шалган нэвтрүүлэх цэгүүд рүү цутган ирж, нэвтрүүлэхийг шаардаж эхэлсэн, учир нь засгийн газар ингэж мэдэгдсэн байв.

Хүмүүсийг компани, бүр улс орны өмнөөс үг хэлэх эрх мэдэлтэйгээр томилдог. Харин Бурханы өмнөөс ярьдаг хүмүүсийн хувьд яах вэ? Энэ долоо хоногт бид Библийн эш үзүүлэгчдийн эрх мэдэл юу болох, мөн Библид ном бичээгүй эш үзүүлэгчид—Натан, Иохан баптист, мөн Элен Г. Уайт—ямар эрх мэдэлтэй байсныг судална.

*Энэ хичээлийг 12 сарын 5-ны Шаббатад бэлтгэн судлаарай.