Adventist MongoliaAdventist Mongolia
ЭШ ҮЗҮҮЛЛЭГИЙН БЭЛЭГ
ХИЧЭЭЛ 11

Шийдвэрлэх Мөчүүд дэх Эш Үзүүллэгийн Илрэл

" “Учир нь Эзэн БУРХАН Өөрийн зарц эш үзүүлэгчдэд нууцаа илчилж байж л ямар нэгэн зүйл хийдэг”"
Бямба гараг2026 оны 12 сарын 4

Шаббат Өдрийн Үдээс ХойШ

Шийдвэрлэх Мөчүүд дэх Эш  Үзүүллэгийн Илрэл
Энэ долоо хоногийн судлах эшлэлүүд

Уналтаас хойш хүн төрөлхтөн нүглийн түр зуурын таашаалыг сонгож, Есүс доторх мөнхийн амийг үл тоомсорлох хандлагатай болсон. Бурхан энэ гунигтай бодит байдлыг мэддэг ч биднийг хайрласаар, бидний авралын төлөө ажилласаар байдаг.

Иймээс түүхийн шийдвэрлэх мөчүүдэд Бурхан Өөрийн ард түмний төлөө эш үзүүллэгийн үйлчлэлээр дамжин онцгой байдлаар үйлддэг. Гэвч Түүний оролдлогууд дахин дахин няцаагдвал Тэр шүүлтийн талаар анхааруулдаг.

Эзэн Өөрийн үйлдлийг хийхээсээ өмнө эш үзүүлэгчдээр дамжин үргэлж урьдчилан мэдэгддэг (Амос 3:7).

Хэрэв хүмүүс гэмшвэл Тэр уучлахад бэлэн байдаг. Тэр өнөөдөр ч бидэнтэй ижил аргаар харилцсаар байна. Тиймээс Бурхан өнгөрсөн зууны туршид ард түмэндээ ярьж байсан шигээ дэлхийн төгсгөлийн өдрүүдэд ч мөн ярьсаар байх нь зүй ёсны хэрэг юм.

Энэ долоо хоногт бид авралын түүхийн чухал үеүүдийг эргэн харж, Бурхан Өөрийн хүслийг ард түмэндээ болон дэлхийд ил тод болгохын тулд эш үзүүлэгчдийг хэрхэн ашигласныг судална. Мөн Адвентист хөдөлгөөний өсөлтийн шийдвэрлэх мөчүүдэд Элен Г. Уайтын онгодтой үйлчлэлийн үүргийг авч үзнэ.

*Энэ хичээлийг 12 сарын 12-ны Шаббатад бэлтгэн судлаарай.