Adventist MongoliaAdventist Mongolia
ЭШ ҮЗҮҮЛЛЭГИЙН БЭЛЭГ
ХИЧЭЭЛ 12

Эцсийн Цагийн Эш Үзүүллэгийн Илчлэлүүд

" “Дараа нь Би Өөрийн Сүнсийг бүх махбод дээр асгана; хөвгүүд, охид чинь эш үзүүлнэ; өвгөд чинь зүүд зүүдэлнэ; залуус чинь үзэгдэл харна. Тэр өдрүүдэд Би зарц нар дээрээ, шивэгчин нар дээрээ ч Сүнсээ асгана.”"
Бямба гараг2026 оны 12 сарын 11

Шаббат Өдрийн Үдээс ХойШ

Эцсийн Цагийн Эш Үзүүллэгийн  Илчлэлүүд
Энэ долоо хоногийн судлах эшлэлүүд

Зарим улс төрийн хууль тогтоомжид “sunset provision” буюу “хугацаа дуусах заалт” гэж байдаг. Энэ нэр томьёо нар жаргахтай холбоогүй. Харин тодорхой хугацаа өнгөрсний дараа тухайн хууль автоматаар хүчингүй болох заалтыг хэлдэг. Засгийн газрууд ийм заалтыг янз бүрийн шалтгаанаар ашигладаг. Жишээлбэл, үндэсний аюулын үед иргэдийн эрхийг түр хугацаанд хязгаарлах хууль баталж болно. Дараа нь тодорхой хугацаа өнгөрөхөд уг хуулийг хүчингүй болгож, иргэдийн эрхийг сэргээх зорилгоор ийм заалт оруулдаг.

Тэгвэл Бурхан эрт үед Ариун Сүнсээр эш үзүүллэгийн бэлгийг өгсөндөө ийм “хугацаа дуусах заалт” оруулсан уу? Есүс дахин ирэхээс өмнө энэ бэлэг үйлчлэхээ болих үе бий юу? Өнгөрсөн долоо хоногт бид Бурхан чухал үеүүдэд ард түмэндээ эш үзүүлэгчдээр дамжин ярьдаг болохыг харсан. Энэ долоо хоногт бид эш үзүүллэгийн бэлэг эцсийн цагт хэрхэн илэрдэг, түүний онцгой үүрэг болон үргэлжлэх чанарыг, мөн Есүсийн хоёр дахь ирэлт ойртох тусам Элен Г. Уайтын эш үзүүллэгийн үйлчлэлийн үүргийг судална.

*Энэ хичээлийг 12 сарын 19-ний Шаббатад бэлтгэн судлаарай.