Adventist MongoliaAdventist Mongolia
ЭШ ҮЗҮҮЛЛЭГИЙН БЭЛЭГ
ХИЧЭЭЛ 2

Эш Үзүүлэгчийн Дуудлага

" “Би мөн Эзэний дууг сонсов. Тэрээр —Хэнийг Би илгээх вэ? Хэн Бидний төлөө явах вэ? гэсэнд, би —Би энд байна. Намайг илгээгээч гэж хэлэв”"
Бямба гараг2026 оны 10 сарын 2

Шаббат Өдрийн Үдээс ХойШ

Эш Үзүүлэгчийн Дуудлага
Энэ долоо хоногийн судлах эшлэлүүд

Библийн цаг үед эш үзүүлэгчид Бурханы ард түмний түүхэнд ихэвчлэн чухал үүрэг гүйцэтгэдэг байв. Зарим үед тэд олон нийтийн амьдралын гол төвд байж, хүчтэй, бүр шийдвэрлэх нөлөөтэй байр суурь эзэлдэг байсан.

Гэвч эш үзүүлэгч байх нь хэцүү дуудлага байв. Тэдний амьдрал амар хялбар байсангүй. Харин уй гашуу, няцаалт, үл ойлголцол, гутрал, бэрхшээлээр дүүрэн байлаа.

Ихэнхдээ Бурханы эш үзүүлэгчид эш үзүүлэх албанд дуудагдсанаа тэр даруй дуртайяа хүлээн аваагүй. Тэгсэн нь ч аргагүй. Олон эш үзүүлэгчийг тэдний захиасыг баяртайгаар хүлээн авах ёстой хүмүүс хүчтэй эсэргүүцсэн. Бурханы эш үзүүлэгчдийг үл тоомсорлож, дооглон, зодож, шоронд хорьж байсан. Заримыг нь чулуугаар цохиж алсан, заримыг нь зэрлэг амьтан мэт мөшгөн хөөсөн. Хэд хэдэн нь алагдсан.

Өнөөдөр хүчирхийлэл, шунал, садар самуун, мөлжлөг, Сатаны бүх төрлийн нөлөөнд автсан энэ үед эш үзүүллэгийн дуу хоолойг ихэвчлэн няцаадаг эсвэл зүгээр л үл ойшоодог. Бид Бурханы эш үзүүлэгчдийн дуу хоолойд анхаарч, эш үзүүлэгчдээр дамжин бидэнд өгөгдсөн найдварын элч болохоор дуудагдсан.

Өнгөрсөн долоо хоногт бид Еден дэх Уналтын дараа Бурхан хүн төрөлхтөнтэй дахин харилцаа тогтоохын төлөө хэрхэн ажилласныг судалсан. Энэ долоо хоногт бид Бурхан унасан дэлхийд зориулсан Өөрийн захиасыг ард түмэндээ хүргэж, тэднийг дахин зөв замд нь оруулахын тулд түүхийн тодорхой мөчүүдэд эш үзүүлэгчдийг хэрхэн дуудсаныг судална.

*Энэ хичээлийг 10 сарын 10-ны Шаббатад бэлтгэн судлаарай.