Adventist MongoliaAdventist Mongolia
ЭШ ҮЗҮҮЛЛЭГИЙН БЭЛЭГ
ХИЧЭЭЛ 3

Хуучин Гэрээний Эш Үзүүлэгчид

"“Иехошафат зогсоод, —Иуда болон Иерусалимын оршин суугчид аа, намайг сонсогтун! Та нар ЭЗЭН Бурхандаа итгэвэл бат зогсоно. Түүний эш үзүүлэгчдэд итгэвэл амжилтад хүрнэ гэж хэлэв”"
— (Шастирын дэд 20:20).
Бямба гараг2026 оны 10 сарын 9

Шаббат Өдрийн Үдээс ХойШ

Хуучин Гэрээний Эш Үзүүлэгчид
Энэ долоо хоногийн судлах эшлэлүүд
Иаков 5:17, 18; Хаадын дээд 19:1–16; Хаадын дээд 22:1–14; Гэтлэл 15:20; Хаадын дэд 22:11–14; Иеремиа 14:1–15.

Дэлхийн байрлал тогтоох систем (GPS) нь аялагчдад хаана байгаагаа, хаашаа явж байгаагаа мэдэхэд тусалж, аюул ослоос сэрэмжлүүлдэг. Тэнгэр өөд аялж буй сүнслэг аялагчдад ч одоо болон ирээдүйд тэнгэрийн “байрлал тогтоох систем”-ийн удирдамж хэрэгтэй. Бурхан үүнийг өнгөрсөн үед Хуучин Гэрээний эш үзүүлэгчдийн үйлчлэлээр дамжуулан өгсөн. Тэдний өгүүлэмж, зөвлөгөө, эш үзүүллэг, яруу найраг, дуу шүлгүүдээс бид Бурханы захиасыг ард түмэнд хүргэсэн олон эш үзүүлэгчдийн тухай ихийг мэдэж авдаг.

Энэ долоо хоногийн хичээлээр бид Хуучин Гэрээнд дүрслэгдсэн эш үзүүлэгчдийн тухай судалж, эдгээр Бурханы үйлчлэгчдээр дамжин илэрсэн эш үзүүллэгийн бэлгийг ойлгоход туслах зарим ойлголтуудыг авч үзнэ.

Бидний харахчлан тэд бидэнтэй адил хүмүүс байсан—айдас, уур, сэтгэл гутралд өртдөг эмзэг хүмүүс. Тэдний амьдрал амар байгаагүй, харин бидний адил сорилт, бэрхшээлээр дүүрэн байсан.

Тэгвэл Бурханы тусгайлан дуудсан эдгээр үйлчлэгчдээс бид юу сурч болох вэ?
  • Энэ хичээлийг 10 сарын 17-ны Шаббатад бэлтгэн судлаарай.