Adventist MongoliaAdventist Mongolia
ЭШ ҮЗҮҮЛЛЭГИЙН БЭЛЭГ
ХИЧЭЭЛ 5

Илчлэл ба Онгод

"“Есүс Христийн илчлэл нь Бурхан Түүнд өгсөн бөгөөд удалгүй болох ёстой зүйлсийг Өөрийн боолуудад үзүүлэхийн тулд Тэр илгээж, Өөрийн тэнгэр элчээр дамжуулан Өөрийн боол Иоханд тэмдэглүүлсэн. Тэр Бурханы үг болон Есүс Христийн гэрчлэлд—өөрийн харсан бүхэнд—гэрчилсэн”"
Бямба гараг2026 оны 10 сарын 23

Шаббат Өдрийн Үдээс ХойШ

Илчлэл ба Онгод
Энэ долоо хоногийн судлах эшлэлүүд

Элч Иохан арван хоёр элчийн дотоод хүрээлэлд багтдаг байсан (Лук 8:51; Матай 17:1; Матай 26:36, 37). Христ тэнгэрт өргөгдсөний дараа тэр Иерусалимд үйлчлэлээ үргэлжлүүлсэн. Гэвч хот нуран унахаас өмнө (МЭ 70 он) тэр Бага Азийн Ромын муж дахь сүмүүдийг хянахын тулд Ефес рүү нүүсэн. Ромын эзэн хаан Домицианы үед Христэд итгэгчдийг хавчиж эхлэхэд элч Иоханыг Эгейн тэнгисийн Патмос аралд цөлсөн.

Патмос дээр Иохан зөвхөн Бага Азийн долоон сүмд төдийгүй, бүх үеийн Христэд итгэгчдэд зориулсан онцгой эш үзүүллэгийн захиасуудыг хүлээн авсан (Илчлэл 1:1–3, 9–11). Иоханы багтаж байсан эш үзүүллэгийн захиас дамжуулах дараалал нь дараах байдалтай байв: Эцэг Бурхан → Есүс Христ → тэнгэр элч → элч Иохан → уншигч, сонсогчид. Энэ нь Бурхан эш үзүүлэгчдийг ашиглан Өөрийн захиасыг хүн төрөлхтөнд дамжуулдаг илчлэл-онгодын үйл явцын сонгодог жишээ юм.

Энэ долоо хоногийн хичээлээр бид илчлэл ба онгодын олон талт үйл явцыг, ялангуяа Бурханы захиас хүн төрөлхтөнд аман, бичгийн болон жүжигчилсэн хэлбэрээр хэрхэн дамжуулагдсаныг судална.

*Энэ хичээлийг 10 сарын 31-ний Шаббатад бэлтгэн судлаарай.