Шаббат Өдрийн Үдээс Хойш
Та Бурхан Өөрөө зохиосон дууг сурахыг хүсэх үү? Дэд хууль 32-т үгийг нь Бурханы заавраар Мосе бичиж үлдээсэн (Дэд хууль 31:19, 22). Эш үзүүллэгийн бичвэрүүдийн тухай бодохдоо бид ихэвчлэн дууг санадаггүй ч олон дуулал үнэндээ онгодоор өгөгдсөн дуунууд юм. Хэдийгээр үгсийг нь шууд Эзэн хэлж бичүүлээгүй ч тэдгээр нь онгодтой байдаг.
Библид эш үзүүлэгчид Бурханы захиасыг дамжуулах гурван үндсэн аргыг дурдсан байдаг:
- (1) амаар;
- (2) бичгээр;
- (3) бэлгэдэл болон жүжигчилсэн үйлдлээр.
Энэ долоо хоногт бид бичгээр илэрхийлэгдсэн захиасуудад анхаарлаа төвлөрүүлнэ. Библи нь Бурханы Үгийг Түүний элч нарын үгээр илэрхийлэгдсэн байдлаар тэмдэглэн үлдээсэн бөгөөд эш үзүүлэгчдийн номлол, илтгэлүүдийг ч багтаадаг.
Эш үзүүллэгийн бичвэрүүд дэх бичгийн хэв маяг, төрөл жанрын олон янз байдлыг бодоорой: өгүүлэмж, түүх, яруу найраг, гашуудлын дуу, захидал гэх мэт. Сонгогдсон эрэгтэй, эмэгтэй хүмүүс Ариун Сүнсний удирдлага дор дамжуулах ёстой байсан захиасыг хүний хэлээр илэрхийлсэн. Энэ долоо хоногт бид тэдний бичвэр, бичгийн туслахууд буюу нарийн бичиг ашигласан явдал, мөн төвөгтэй хэсгүүдийг судлахдаа анхаарах зүйлсийг авч үзнэ.
*Энэ хичээлийг 11 сарын 7-ны Шаббатад бэлтгэн судлаарай.

