Шаббат Өдрийн Үдээс Хойш
Өнөө үед зарим хүмүүсийг “өөрсдийн үнэнийг” — өөрсдийн туршлага, бодол, хэрэгцээ, хил хязгаар, итгэл үнэмшлээ — ямар ч байсан илэрхийлэхийг уриалдаг. Ийм үзлээр бол “үнэн” бүр хүчинтэй бөгөөд хэний ч дуу хоолойг хааж болохгүй.
Харин эдгээр гүн бат суусан “үнэнүүд” нь Үнэн болох Есүс Христ болон Түүний бичигдсэн Үгтэй зөрчилдвөл яах вэ?
Зарим хүмүүс Библийн үнэнийг хүлээн авч, алдаанаасаа буцдаг; харин бусад нь худал зүйлдээ зууралдсаар байдаг. Зарим нь үнэний нөлөөгөөр зан чанараа өөрчилдөг; бусад нь эсэргүүцдэг. Энэ бол хүн төрөлхтний түүхийн нийтлэг дүр зураг юм.
Библийн эш үзүүлэгчид ихэвчлэн хүмүүсийн сонсохыг хүсдэггүй захиасыг дамжуулахаар дуудагддаг байсан. Үүний улмаас тэдний олонх нь шүүмжлэлд өртөж, гадуурхагдаж, бүр үхлээр сүрдүүлэгдэж, зарим нь алагдсан (Еврей 11:32–38). Гэсэн ч Бурханы эш үзүүлэгчид өөрсдийн захиасыг үнэнчээр тунхагласан. Учир нь тэнгэрлэг эш үзүүллэгийн удирдамж нь тэдний хувьд сонголт биш, харин Бурханы ард түмний амийг аврах зайлшгүй хэрэгцээтэй заавар байсан юм. Тиймээс эш үзүүлэгч өөрт нь ямар ч үнэтэй туссан бай, захиасыг заавал дамжуулах ёстой байв.
*Энэ хичээлийг 11 сарын 14-ний Шаббатад бэлтгэн судлаарай.

