Шаббат Өдрийн Үдээс ХойШ
Есүсийн цовдлолт болон амилалтын дараа Тэр хоёр гунигтай шавьд үзэгдсэн бөгөөд тэд:
“ ‘Тэр Израилийг чөлөөлөх Нэгэн байх гэж бид найдаж байсан’ ” (Лук 24:21)
гэж хүлээн зөвшөөрсөн. Шавь нар Ромын ноёрхлоос еврейчүүдийг чөлөөлөх Мессиаг хүлээж байсан. Энэ буруу хүлээлт, улмаар урам хугаралт нь Хуучин Гэрээний Мессиагийн эш үзүүллэгүүдийг нэг талыг барьсан, гажуудуулсан тайлбараас үүдэлтэй байв.
Христ энэ хоёр шавийн буруу ойлголтыг Судрыг илүү өргөн хүрээнд тайлбарлан зассан (Лук 24:25–27). Христийн тайлбар тэдний нүдийг нээж, зүрхийг нь догдлуулсан (Лук 24:31, 32). Дараа нь Есүс Иерусалимд олон шавьд үзэгдэж,
“Судрыг ойлгохын тулд тэдний ухааныг нээсэн” (Лук 24:45; мөн Лук 24:33, 36, 44–49-ийг үз).
Эдгээр туршлагууд эш үзүүллэгийн бичвэрийг зөв ойлгох ямар сайн үр дүнд хүргэдгийг харуулдаг. Харин эш үзүүллэгийг буруу ойлгох нь сүнслэг сүйрэлд хүргэж болзошгүй.
*Энэ хичээлийг 11 сарын 21-ний Шаббатад бэлтгэн судлаарай.

