Шаббатын үдээс хойш

Английн нэрт номлогч Уильям Кэри “би амьжиргаагаа залгуулахын тулд гутал нөхдөг, харин миний жинхэнэ ажил бол алдагдсан сүнснүүдийг аврах юм” гэж хэлсэн байдаг. Үүнтэй адил Паул амьдралаа залгуулахын тулд майхан оёдог байсан (Үйлс 18:1–3), энэ нь түүний амь зогоох ажил байсан, харин түүний жинхэнэ ажил бол мэдээж хүмүүсийг Христтэй танилцуулж, дотно харилцаатай болгох ажил байсан юм.
Энэ долоо хоногт бид Паулын Коринт хотын сүмд хийж гүйцэтгэсэн үйлчлэлийн талаарх нэгэн сонирхолтой дүр зургийг судлах болно. Коринтын сүм бидний уншиж байгаагаар олон асуудлаар дүүрсэн байсан бөгөөд эдгээр асуудлууд нь хоёр мянган жилийн дараа буюу одоо үеийн сүмүүдэд тулгарч байгаа асуудлуудтай төстэй байлаа. Үнэхээр Христэд итгээд нэлээд хугацаа өнгөрөөсөн эсвэл сүмийн олон төрлийн ажил үйлсэд оролцож байсан хүн бүр “Асуудалгүй Христэд итгэгчид гэж байдаг болов уу?” гэсэн асуултыг асуудаг. Энэ асуултын хариулт нь маш тодорхой юм.
Элч Паул Коринт хотод олон сорилттой тулгарч байсан боловч эдгээрийг Загалмайн Үнэний мэдээгээр (1 Кор. 2:2) даван туулсан. Энэхүү мэдээнд үнэнч байх нь өнөөдрийн бидэнд тулгарч буй сорилтуудтай нүүр тулахад дэм үзүүлэх арга зам юм. Энэ долоо хоног болон энэ улирлын туршид бид 1 ба 2 дугаар Коринт номнууд дээрх зөвлөгөө бидний амьдралд чухал бөгөөд хамааралтай болохыг ойлгох болно.
*Энэ хичээлийг 7 сарын 4-ний Шаббатад бэлтгэн судлаарай.

