Adventist MongoliaAdventist Mongolia
1 БА 2 КОРИНТ
ХИЧЭЭЛ 10

Жинхэнэ Христийн Үйлчлэл

"“Бид бүх талаараа зовдог боловч няцардаггүй. Сандардаг боловч цөхөрдөггүй. Хавчигддаг боловч хаягддаггүй, цохигддог боловч мөхдөггүй. Бид биедээ Есүсийн үхлийг үргэлж тээж явдаг. Ингэвэл Есүсийн амь мөн бидний бие дотор илэрхийлэгдэх юм.”"
Бямба гараг2026 оны 8 сарын 28

Шаббатын үдээс хойш

Жинхэнэ Христийн Үйлчлэл
Энэ долоо хоногийн судлах эшлэлүүд
2 Кор. 3:1–9, 2 Кор. 4:7–18, 2 Кор. 5:11–15, Кол. 1:19–23, Еф. 2:13–16, 2 Кор. 6:11–7:1, 2 Коринт 7-р бүлэг.

Өнгөрсөн долоо хоногт бид Паул энгийн даруу байдал болон чин сэтгэлээ батлан Коринтчуудын тогтворгүй зантай, мөн тэднийг хайрладаггүй гэсэн гүтгэлгээс өөрийгөө хамгаалсан тухай судалсан. Тэрээр сүнслэг хүүхдүүдийнхээ ашиг сонирхлын төлөө ажилладаг байв. Паул 2 Коринт 2:12–17-д эхлүүлсэн санаагаа 2 Коринт 7-р бүлэг хүртэл үргэлжлүүлэн тайлбарласан. Ингэхдээ тэрээр Христийн төлөө хийж буй жинхэнэ үйлчлэл ямар байдаг талаар бичсэн. Бид энэ талаарх Паулын бодол санаанаас маш олон сургамжийг авах боломжтой билээ.

Энэ долоо хоногийн хичээлээр бид 2 Коринт 3–7-р бүлгийг судлах бөгөөд энд Паул Христийн төлөө хүмүүсийг аврах үйлчлэлийн тухай өгүүлдэг.

— “Гэм нүгэлтнүүдийн гэмшил болон үнэнээр ариусах үйлчлэгч хүнийг Бурханы үйлчлэлд дуудсан гэдгийг батлах хамгийн хүчтэй нотолгоо болж байдаг юм. Элч хүний эрх мэдэл амьдрал нь өөрчлөгдсөн хүмүүсийн зүрх сэтгэлд мөрөө үлдээж, шинэчлэгдсэн амьдралаар нь гэрчлэгддэг. Христэд итгэх итгэлээр бүрэлдэн бий болж, алдар сууг мэдрүүлэх итгэл найдвар болдог. Бурханд үйлчлэгч хүн үйлчлэлийнхээ гэрчлэлүүдээр маш ихээр хүчирхэгждэг.”—Элч нарын үйлс, х. 328.

*Энэ хичээлийг 9 сарын 5-ны Шаббатад бэлтгэн судлаарай.