Шаббатын үдээс хойш

2 Коринт 8 ба 9-р бүлгүүдэд Паул Коринтынхонд Иудей итгэгч ах эгч нартаа үйлчлэх боломж олгосныг харуулдаг. Эдгээр ишлэлд өглөг өгөх нь Бурханы бидэнд олгодог боломж бөгөөд бид Христийн бидний төлөө Өөрийгөө зориулсан зан чанарыг дуурайх ёстойг чухалчилдаг.
Тэнгэрийн хэл бол өгөх хэл байдаг юм. Та дараах гайхамшигтай:
“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул Өөрийн цорын ганц Хүүгээ өгсөн...” (Иохан 3:16)
гэсэн үгсийг анхаараарай.
Иохан 3:16 дээр Есүсийг дэлхий дахинд зориулах Бурханы зорилгыг танилцуулдаг: “Түүнд итгэгч хүн мөхөхгүй харин мөнх амьтай болохын тулд” гэсэн билээ. Энд нярав ба сайн мэдээ түгээх гэсэн үүрэг даалгаварыг дурьдсан байна. Тэдгээр нь зоосны хоёр тал шиг салшгүй юм. Паул өөрийгөө болон хамтран зүтгэгчдээ “Бурханы нууцын дааж авсан няравууд” (1 Коринт 4:1) гэж нэрлэсэнд гайхах зүйл байхгүй. Бид ч гэсэн үүнтэй адил утгаар няравууд нь болсон юм.
Энэ долоо хоногт бид нярав байх ба сайн мэдээ түгээх нь Есүсийн жишээг дагаж байгаа хэлбэр гэдгийг судлах болно. Үнэхээр няравын үйлчлэл болон сайн мэдээ түгээх хоёр үйлчлэлүүд нь салшгүй холбоотой дуудлага юм. Няравын үйлчлэл нь Бурханы авралын эрхэм зорилгыг биелүүлэхэд сүмд шаардлагатай байдаг санхүүгийн болон хүний нөөцийг бүрдүүлж өгдөг юм.
*Энэ хичээлийг 9 сарын 12-ны Шаббатад бэлтгэн судлаарай.

