Шаббатын үдээс хойш

Паулд асуудал хангалттай байсан боловч түүнд дахин өөр нэг асуудал гарч ирсэн нь сүмүүдэд хуурамч багш нар олноор гарч байсан асуудал тулгарсан. Энэ хүмүүс түүнийг болон түүний ажил, үйлчлэлийг эсэргүүцэж байв. Тэд Коринт дахь сүмийн зарим гишүүдийг уруу татаж өөрсдийн талд урвуулж чадсан нь бүр аймшигтай байлаа. Паул энэ асуудлыг эсэргүүцэхээр хийж буй тэмцлээ сүнслэг дайн гэж нэрлэсэн.
Тэрээр асуудлыг арай хэтрүүлж ойлгож байв уу? Үгүй ээ, огт тийм биш. Паул эдгээр хүмүүс эцсийн дүндээ түүнийг бус, харин үнэндээ Христийг эсэргүүцэж байгааг мэдэж байсан. Тэрээр өөрийн нэр хүндээ хамгаалж, эрх мэдэл, байр сууриа баталгаажуулах гэж санаа тавьдаг өөрийгөө хэт их дөвийлгөдөг удирдагч байгаагүй. Тэрээр өөрт нь тунхагла хэмээн даалгасан чухал үүргээ ухамсарласан байсан тул амь ба үхэлтэй холбоотой асуудал, сайн мэдээ түгээх ажил нь мөнхийн үр дагавартай гэдгийг сайтар мэдэж байсан. Мөн тэрээр энэ үүргийг гүйцэтгүүлэхээр Бурхан түүнийг хувьчлан илгээсэн гэдгийг мэдэж байлаа:
“Христ Есүсийн элч байхаар дуудагдсан Паул би” (1 Кор. 1:1) гэж хэлсэн.
Хуурамч сургаалтай холбоотой асуудалд сүм хайраар боловч хатуу зарчмыг баримтлан хандах ёстой байв. Библийн эрх мэдэл дээр үндэслэн ажиллах үүрэг сүмд өгөгдсөн. Сайн мэдээ түгээх тушаалыг сахиж, сайн мэдээг бузартуулахгүйгээ, цэвэр ариунаар хамгаалах үүрэг бидэнд өгөгдсөн. Ингэснээр хүмүүс мөнх амьдралын итгэл найдварыг олж авах боломжтой болох юм.
*Энэ хичээлийг 9 сарын 19-ний Шаббатад бэлтгэн судлаарай.

