Шаббатын үдээс хойш

Ромын шүтээн мөргөлтэй зохиолч хийгээд уран илтгэгч Цицерон нь Ромын ард түмэнд загалмай дээр цовдлогдох талаар бодох ч хэрэггүй гэж хэлдэг байв. Учир нь загалмай дээрх үхэл бол тэдний хувьд аймшигтай жигшүүртэй үхэл байжээ. Цицерон бол Есүсийг төрөхөөс ойролцоогоор хагас зууны өмнө нас барсан хэдий ч түүний хэлсэн энэ үг нь Ромчууд загалмайг ямар ихээр жигшдэг байсныг тодоор харуулж байна. Тэдний хувьд энэ зүйлийг төсөөлөн бодохоос ч зайлхийдэг буюу цээрлэдэг зүйл байжээ.
Гэтэл Паул:
“Загалмайн мэдээ... бол Бурханы хүч” хэмээн бичсэн байдаг (1 Кор. 1:18).
Паулын хувьд Загалмай бол Бурхан ба хүнийг хооронд нь эвлэрүүлэх хэрэгсэл (Ефес. 2:16, Кол. 1:20), Есүсийн даруу байдлын гайхамшигтай бэлгэ тэмдэг (Фил. 2:8), мөн бидний хэмжээлшгүй их гэм нүглийн өрийг төлсөн шийтгэл байв (Кол. 2:14).
Загалмай бол Коринтчуудад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх Паулын өгсөн хариулт байв. 1 Коринт номын эхэн хэсгээс жаахан уншихад Паул нэг том асуудалд маш их санаа зовниж байгааг харж болно: энэ бол сүмийн хуваагдмал, эв нийцэлгүй байдал юм. Паул үүнд маш их эгдүүцэж байсан тул захидалдаа мэндчилгээний үгсийг бичсэний дараа (1 Кор. 1:1–3), мөн талархлын үгсээ хэлсний дараа (1 Кор. 1:4–9) хамгийн түрүүнд энэ сэдвийг хөндсөн билээ (1 Кор. 1:10–17). Энэ долоо хоногт бид Коринтчуудад тулгарч буй энэ асуудал болон өөр бусад асуудлуудад өгсөн хариулт болох Загалмайн хүчирхэг сургамжинд анхаарлаа хандуулна.
- Энэ хичээлийг 7 сарын 11-ний Шаббатад бэлтгэн судлаарай.

