Шаббатын үдээс хойш

Зэрлэг амьтдыг ажиглан харах юм бол зарим амьтад сүргээрээ, бүлгээрээ, янз бүрийн тоо хэмжээтэйгээр хамт амьдардаг. Чононоос эхлээд дельфин, бүр шоргоолж хүртэл нийлж, хамтдаа амьдардаг. Ялангуяа шимпанзе сармагчин нийгмийн харилцаа үүсгэх чадвараараа алдартай бөгөөд зарим газар 15-150 шимпанзе нар бүлэглэн амьдардаг. Гэвч тэдний харилцаа үргэлж эв найрамдалтай байдаггүй, заримдаа шимпанзенүүд хоорондоо зодолддог.
Хүмүүс ч гэсэн тэдний адил асуудал үүсгэдэг; хүмүүс хэсэг бүлгээрээ нэгдэж амьдрах хандлагатай байдаг төдийгүй, тэд бүлгүүдээрээ талцаж, хагаралдаж, хоорондоо маргалдаж, тэмцэлддэг. Энэ нөхцөл байдал сүмүүдэд маань ч тохиолддог! Зарим үед харизм ихтэй удирдагчийн эргэн тойронд жижиг “бүлэглэлүүд” үүсдэг. Харамсалтай нь нэг бүлэг нөгөөтэйгөө таарамжгүй болдог.
Танай сүмд ийм зүйл ажиглагдаж байсан уу? Хэрэв тийм бол Паулын үед Коринт хотын сүмд ямар асуудал тулгарч байсныг та ойлгож чадна.
Энэ долоо хоногт бид 1 Коринт 1–4-р бүлгүүдийг судалж, элч Паул сүм доторх маргаан, талцлыг хэрхэн авч үзсэн, асуудлыг хэрхэн даван туулахыг буюу Христ дотор нэгдэх арга замыг хэрхэн зааж өгсөн талаар судална.
*Энэ хичээлийг 7 сарын 18-ны Шаббатад бэлтгэн судлаарай.

