Шаббатын үдээс хойш

Бидний тархи хөвөн шиг, мэдрэхүйгээр дамжин орж ирж буй бүхнийг шингээж үлдээдэг. Бид авч буй мэдээллүүдийнхээ ихэнхийг нь ухамсарлаж чаддаггүй (хэрэв бид бүхнийг анхаарах гэж үзэх юм бол бодол санаагаа төвлөрүүлж чадахгүй), гэвч мэдээллүүд бүгд тархинд хадгалагдаж, тодорхой хэмжээгээр бодол, мэдрэмж, үйлдэлд нөлөөлдөг.
Бид хэдий Христэд итгэгч ч гэсэн эргэн тойрныхоо муу зүйлсийн нөлөөнд амархан автдаг. Христийн сүм анхнаасаа л энэ асуудалтай тэмцсээр ирсэн. Жишээ нь, Ням гаригт Бурханыг шүтэх үзэл хаанаас гарч ирсэн бэ? Сүм зүгээр л гэнэт шинэ үзэл зохиогоод гаргаад ирсэн үү. Мэдээж үгүй. Энэ үзэл санаа тойрон хүрээлж буй соёл иргэншлийн нөлөөнөөс гарч ирсэн билээ.
Энэ нөхцөл байдал Коринт хотын сүмд ч бас илрэн харагдаж байгааг бид ажиглан харж болно. Паул сүмд үүссэн бүлэглэл, талцлыг эсэргүүцсэний дараагаар (1 Коринт 1–4) бэлгийн харилцаан дээр үүсэж буй завхрал, итгэгчдийн хоорондох шүүхийн зарга, биеэ үнэлэх, гэрлэлт, ганц биеэр амьдрахтай холбоотой асуудлуудыг хөндөн анхаарлаа хандуулдаг (1 Коринт 5–7). Дэлхийн жишиг, стандарт сүмд маш ихээр нөлөөлж байв. 1 Коринт 1–4 дээрх хагарал, талцал нь дараагийн бүлгүүдэд зэмлэхүйц ёс суртахууны завхрал болон хувирсаныг харуулдаг.
Паул сүм дотор оршиж буй эдгээр гэм нүглийг хэрхэн шийдвэрлэхийг зорьсон бэ? Түүний бичсэн зүйлсээс бид ямар сургамжийг олж авч болох вэ?
*Энэ хичээлийг 7 сарын 25-ны Шаббатад бэлтгэн судлаарай.

