Adventist MongoliaAdventist Mongolia
1 БА 2 КОРИНТ
ХИЧЭЭЛ 5

Бүгдийг Бурханы Алдрын Төлөө

" “Иймээс та нар идэж, уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий.”"
Бямба гараг2026 оны 7 сарын 24

Шаббатын үдээс хойш

Бүгдийг Бурханы Алдрын Төлөө
Энэ долоо хоногийн судлах эшлэлүүд

1 Коринт 8–10-р бүлгүүдэд элч Паул (5–6-р бүлэг дээр гарсан) бэлгийн харилцааны асуудлын хэлэлцүүлгийг төгсгөхийн зэрэгцээ Коринтчуудаас захидлаар (1 Кор. 7:1) асуусан тодорхой асуултуудад хариултууд өгсөн байдаг. Эдгээр хариултууд нь 1 Коринт номны үлдсэн хэсгийг эзэлдэг.

1 Коринт 7-р бүлэг дээр сэдэв өөрчлөгдөх мөчид бэлгийн харилцааны завхрал (5–7-р бүлэг) болон хуурамч шүтээн шүтэх (8–10-р бүлэг) асуудлууд хоорондоо холбоотой сэдвүүд болохыг илтгэсэн байдаг. Эдгээр сэдвүүд нь Шинэ Гэрээнд ихэвчлэн хоорондоо холбоотой асуудал байсаар ирсэн.

Үйлс 15:20, 29; Үйлс 21:25; 1 Кор. 6:9; Ефес 5:5; Колоссай 3:5; Илчлэлт 21:8; Илчлэлт 22:15-г үзнэ үү.

Элч Паул 1 Коринт 5–7-р бүлэгт бэлгийн харилцаанд үүссэн завхралыг хөндсөн бол 1 Коринт 8–10-р бүлэгт гол төлөв хуурамч шүтээн шүтэх асуудлыг хөнддөг. Христэд итгэгч хүмүүс дээрх хоёр асуудлаас хоёулангаас нь хол байж, зугтах хэрэгтэй гэж тэрээр заажээ (1 Кор. 6:18; 1 Кор. 10:14).

Өнгөрсөн долоо хоногт бид Ариун Сүнсний сүм болсноор (1 Кор. 6:19, 20) бэлгийн харилцааны завхралаас зугтаж болох талаар суралцсан. Энэ долоо хоногт бид “Бурханы алдрын төлөө бүхнийг” хийснээр (1 Кор. 10:31) хуурамч шүтээн шүтэхээс зайлсхийж болох тухай судлах болно.

*Энэ хичээлийг 8 сарын 1-ний Шаббатад бэлтгэн судлаарай.