Adventist MongoliaAdventist Mongolia
1 БА 2 КОРИНТ
ХИЧЭЭЛ 6

Сүнслэг Бэлгүүд

" “Та нар хайрыг мөшгөгтүн. Сүнслэг бэлгүүдийг авахыг хүсэж тэмүүл. Ялангуяа эш үзүүлэх бэлгийг хүс.”"
Бямба гараг2026 оны 7 сарын 31

Шаббатын үдээс хойш

Сүнслэг Бэлгүүд
Энэ долоо хоногийн судлах эшлэлүүд

Хүний бие олон эрхтэнтэй байдаг шиг сүм ч гэсэн олон гишүүнтэй байдаг бөгөөд гишүүн бүр өөр үүрэг, үйл ажиллагаа, сүнсний бэлэгтэй байдаг. Хайраар удирдуулах үед эдгээр сүнслэг бэлгүүд Бурханы гурвалын нэгдмэл зан чанарыг үүсгэн бий болгодог.

Энэ долоо хоногт бид 1 Коринт 12–14 бүлгүүдийг болон сүнслэг бэлгүүдийн талаар тоймлон судална. Энэ хэсэгт Христэд итгэгчдийн мөргөл, шашны ёслол үйлдэж байхдаа зохистой зан үйлтэй байх тухай сургаж буй (1 Коринт 11–14) өргөн хүрээтэй зарчмын нэг хэсгийг судлах юм.

Паул эмх замбараагүй цугларалттай холбоотой асуудлыг хөнддөг. Энэ асуудалд өгсөн түүний шийдэл бол сүм нь нэг бие бөгөөд эрхтэн бүр өөр өөр үүрэгтэй ч “Христийн биеийг байгуулах” (Ефес 4:12) үйлсэд хувь нэмрээ оруулдаг. Өөрөөр хэлбэл Бурхан олон янзын бэлгээр дамжуулан сүмийн эв нэгдлийг дэмжихээр сүнслэг бэлгүүдийг өгсөн юм.

Паул 1 Коринтын эхний дөрвөн бүлэгт хөндсөн хуваагдал, бүлгэрхэлийн асуудлыг үүгээр хөндөж байгаа билээ. Тэнд сүмийн гишүүдийн хоорондох санал зөрөлдөөнийг Христ дотор шийдвэрлэснээр эв нэгдэлтэй болох байв. Одоо тэрээр энэхүү санаагаа улам хөгжүүлж, сүнслэг бэлгүүд ямар үүрэгтэйг тайлбарласан байдаг. Паулын хэлснээр, Христ ба Сүнсэн дотор эв нэгдэлтэй байх нь хагарал, хуваагдлаас сэргийлэх цорын ганц арга билээ.

*Энэ хичээлийг 8 сарын 8-ны Шаббатад бэлтгэн судлаарай.