Adventist MongoliaAdventist Mongolia
1 БА 2 КОРИНТ
ХИЧЭЭЛ 7

Хайрын Дүр Зураг

"“Эдүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэг боловч хамгийн агуу нь хайр мөн.”"
Бямба гараг2026 оны 8 сарын 7

Шаббатын үдээс хойш

Хайрын Дүр Зураг
Энэ долоо хоногийн судлах эшлэлүүд

Хайр бүхнийг ялж чадна. Тиймээс Паул энэ тухай маш их ярьсан юм. Шинэ Гэрээнд хайр гэсэн ойлголтыг илэрхийлэх хамгийн түгээмэл грек үг болох agapaō үг нь түүний захидлуудад 135-аас дээш удаа ашиглагдсан байдаг. Энэ нь Шинэ Гэрээнд ашигласан тохиолдлын бараг тал хувьтай тэнцэнэ. Энэ баримтаас Паулын Коринтын сүмд бичсэн захидлуудын гол сэдэв нь юу байсныг харуулж өгч байна.

Шинэ Гэрээнд хайрын талаар гайхамшигтай эшлэлүүд багтсан байдаг—

Ром 8:35–39, 1 Коринт 2:9, 1 Коринт 8:3, Галат 2:20, Колоссай 1:13, 1 Тесалоник 3:12

гэх мэт байдаг боловч 1 Коринт 13-тай эн зэрэгцэх эшлэл үгүй.

Өнгөрсөн долоо хоногт бид хайр байхгүй бол бүх зүйл, тэр ч байтугай сүнслэг бэлгүүд хүртэл ямар ч үнэ цэнгүй болохыг судалсан. Энэ долоо хоногт бид 1 Коринт 13-г илүү гүнзгий судалж, хайрын гайхамшигтай дүр зургийг ажиглан харах болно.

Бид хайр гэдэг нь зүгээр нэг сэтгэл хөдлөл бус, харин хандлага болохыг ойлгоно. Энэ хандлага нь амьдрал дээр, үйлдлээр, үгээр илэрхийлэгдэх ёстой. Үгүй бол тэр нь юу ч биш, хоосон байх болно. Хайр үнэндээ юу болох, юуг хийж гүйцэтгэдэг нь Есүсийн амьдралаар бүрэн илчлэгдэн харагдсан билээ.

*Энэ хичээлийг 8 сарын 15-ны Шаббатад бэлтгэн судлаарай.