Adventist MongoliaAdventist Mongolia
1 БА 2 КОРИНТ
ХИЧЭЭЛ 9

Хайраар Удирдуулсан Үйлчлэл

" “Та нарыг гашуудуулъя гэсэндээ бус, харин надад байгаа та нарын төлөө гэсэн хайрыг та нарт мэдүүлэхийн тулд үлэмж зовлонгоос, бачимдах зүрхнээсээ би нулимс унаган та нарт бичсэн юм.” "
Бямба гараг2026 оны 8 сарын 21

Шаббат үдээс хойш

Хайраар Удирдуулсан Үйлчлэл
Энэ долоо хоногийн судлах эшлэлүүд
2 Кор. 1:3–14, 2 Кор. 2:17, 2 Кор. 4:2, 1 Кор. 16:5–7, 2 Кор. 7:5–13, 2 Кор. 2:5–17.

Элч Паулын амьдрал үргэлж амар хялбар байсангүй. Шоронд орж, амь насан заналхийлэлд өртсөн боловч Паул:

“Иудейчүүд намайг таван удаа гучин ес ташуурдсан. Намайг саваагаар гурвантаа жанчиж, нэг удаа над уруу чулуу шидэцгээж байв. Гурван удаа би усан онгоцны сүйрэлд өртөж, тэнгисийн гүнд өдөр, шөнийг өнгөрөөж байлаа. Ахин дахин аялан явахдаа, гол мөрний аюул, дээрэмчдийн аюул, нутаг нэгтний аюул, харь үндэстнүүдийн аюул, хотын аюул, говийн аюул, тэнгис дээрх аюул, хуурамч ах дүүсийн дунд байх аюул дундуур явж байсан бөгөөд хөдөлмөр болон хүнд хэцүү байдал дотор байж, олон удаа унталгүй, өлсөж, цангаж, олонтаа хоол ундгүй байж, нүцгэрч, даарч хөрч байлаа. Энэ бүгдээс гадна, би өдөр бүр бүх чуулгануудын төлөө зовних дарамтанд байна” гэж бичсэн байдаг (2 Кор. 11:24–28).

Коринтчууд руу бичсэн захидлуудад Паул сүмийн төлөөх “маш их санаа зовниж” байсныг тодоор харж болно. Гэвч тэрээр сүмийн гишүүдийг хайрлах хайраа багасгаагүй. Энэ нь Христийн биднийг хайрлах хайр хэзээ ч багасаж, тасардаггүйтэй адил юм. Паул сүмийг хайрлах хайраа Есүсээс хүлээн авч, Есүсээс сурсан бөгөөд энэ нь Есүс биднийг хэр их хайрладгийг харуулдаг (2 Кор. 5:14; мөн 1 Кор. 11:1-ийг үз).

- Энэ хичээлийг 8 сарын 29-ний Шаббатад бэлтгэн судлаарай.