Adventist MongoliaAdventist Mongolia
Бурхантай Харилцаагаараа Өсөхүй
ХИЧЭЭЛ 10

Гэмшил ба Өршөөл

"“Хэрэв бид нүглээ улайвал, Тэр итгэлтэй бөгөөд шударга тул нүглүүдийг маань уучилж, биднийг бүх шударга бус байдлаас цэвэрлэнэ.”"
Бямба гараг2026 оны 5 сарын 29

Шаббатын үдээс хойш

Израильчууд үүлэн баганын дор тал нутагт нүүдэллэн явж байхад Амлагдсан газар нутаг тун хол мэт санагдаж байв. Мосе уулын оройг бүрхсэн өтгөн харанхуй ороод олон хоног өнгөсөв. Тиймээс тэд ийнхүү бодов: Удирдагч нь өлсгөлөнгөөс болж эсвэл уулын оргил дээрх шатам халуун галд шатаж үхсэн байж магадгүй.

Египетээс гарсан Израильчууд болон тэдэнтэй хамт явсан өөр үндэстний хүмүүсээс бүрдсэн энэхүү холимог бүлэг тэвчээр алдаж, сэтгэл нь амрахгүй байсан тул сүү болон зөгийн бал урссан тэр газар нутагт очихыг аль хэдийн хүсэж байлаа. Хэдхэн хоногийн өмнө тэд Бурханд дуулгавартай байхаар ариун гэрээ байгуулсан атлаа, одоо харин нүдэнд харагдах шүтээн хүсэж байв.

Тиймээс тэд Аароны майхны эргэн тойронд цугларч, өөрсдөд нь шүтээн хийж өгөхийг шаардав. Өөрийнхөө аюулгүй байдалд санаа зовсон Аарон тэдний хүсэлтийг зөвшөөрчээ. Энэхүү эмгэнэлт түүх хэрхэн өрнөснийг бид Гэтлэл 32–34-р бүлгүүдээс уншдаг.

Энэ түүх бол Бичээс дэх гэмшил ба уучлалын тухай заадаг олон жишээний нэг бөгөөд энэ долоо хоногийн хичээлийн үндсэн сэдэв юм. Бид өдөр бүрийн хичээлээ судлахдаа энэ долоо хоногийн цээжлэх эшлэлийг оюун санаандаа бодож байгаарай. Бид нүгэл үйлддэг нь үнэн, гэхдээ Есүс загалмай дээр амиа өгсөн учраас чин сэтгэлээсээ гэмээ улайж, гэмшсэн нүгэлтэнд уучлал бэлэн байдаг.

*Энэ хичээлийг 6-р сарын 6-ны Шаббатад бэлтгэн судлаарай.