Шаббатын үдээс хойш
Орой нар жаргаж байхад нэгэн охин гэртээ харьж явлаа. Гэнэт харанхуй шуурга дэгдэж, бороо асгарч эхлэв. Тэрээр туулах зам урт байгааг мэдэж байсан тул алхмаа түргэсгэв. Хацар дээр нь борооны дуслууд нэг нэгээрээ дусалж эхлэв. Удалгүй болоо ширүүсч норж орхив. Тэр гэрийнхээ үүд рүү гүйн очиход аав нь түүнийг тосон гарч ирсэн байв. Аав нь цонхоор охиноо ажиглаж байжээ. Тэр охиныхоо мөрөн дээр хөнжил нөмрүүлээд,
“Би чамайг бороонд явж байхыг чинь харж байсан юм. Аянга цахих бүрд чи яагаад гүйхээ зогсоогоод дээш харан инээмсэглэж байсан юм бэ?”
гэж асуув. Охин:
“Би дээшээ харахын тулд зогссон юм. Учир нь Бурхан миний зургийг авч байна гэж бид бодсон!”
хэмээн хариулжээ.
Амьдралын шуурга тулгарах үед, эсвэл Бурхантай харилцах харилцаанд маань саад бэрхшээл тохиолдох үед бид яаж хариу үйлдэл үзүүлдэг вэ? Бороо норохдоо толгойгоо гудайлган явдаг уу, эсвэл Бурхан тэнд байгааг мэдэн, Түүнд итгэж, Түүн рүү өөд хардаг уу?
Энэ долоо хоногт бид амьдралын хүнд хэцүү үед гаргадаг нийтлэг хариу үйлдлүүдийг судална. Түүнчлэн бид амьдралын ухралт, саад бэрхшээлүүдээс болж амьдралынхаа хамгийн чухал харилцаа болох Бурхантай харилцах харилцаагаа сулруулах бус, харин бэхжүүлэхэд хэрхэн анхаарч болох талаар судалж үзнэ.
*Энэ хичээлийг 6 сарын 13-ны Шаббатад зориулан бэлтгэн судлаарай.

