ШАББАТЫН ҮДЭЭС ХОЙШ
Нэгэн Шаббатын өглөө пастор Г тун завгүй байлаа. Тэр эртлэн босож, Шаббат хичээл, номлол мөн үдээс хойш болох баярт мэдээний цуврал номлолоо бэлдэв. Тэр сүм рүүгээ яаран гарлаа.
Тэр түгжрэл дунд машин дотроо бухимдан, “Энэ олон хүн Бямба гарагийн өглөө хаашаа явна вэ, намайг сүмээс хоцроох гэж байгаа юм уу?” хэмээн бодов. Гэнэт нэг машин түүний урдуур орж ирэв. Тэр огцом тормоз дараад уурлаж бухимдсандаа гараа дээш өргөн нөгөө жолооч руу хашгирав.
Эцэст нь пастор Г сүмдээ ирэв. Шаббат хичээлээ заахаар босохдоо гишүүдийн дунд 20 минутын өмнө зам дээр муудалцсан жолоочийн царай харагдах шиг болов.
Сүмийнх нь гишүүн тэр жолоочийг сүмдээ урисан ба сүмд анх удаа ирж байгаа гэдгийг танилцуулахад, пастор Г ухаарав. Бидний харилцаа хандлага, танихгүй хүнтэй ч гэсэн эелдэг харилцаж, Бурхантай тогтмол холбоотой байх хайраар дүүрэн байх ёстой юм байна. Бидний үйлдэл, ялангуяа итгэгч хүний хувьд, бусдад ямар нөлөө үзүүлэхийг та хэзээ ч төсөөлж чадахгүй.
*Энэ хичээлийг 6 сарын 20-ны Шаббатад бэлтгэн судлаарай.

