Adventist MongoliaAdventist Mongolia
Бурхантай Харилцаагаараа Өсөхүй
ХИЧЭЭЛ 13

Мөнх Амьдрал руу

"“Хайртууд минь, бид одоо Бурханы хүүхдүүд. Бидний ямар болох нь хараахан илчлэгдээгүй. Түүнийг илчлэгдэхэд бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг байгаагаар нь харах болно.”"
Бямба гараг2026 оны 6 сарын 19

Шаббатын үдээс хойш

Ирээдүй танд юу бэлдсэн бол? Цаашид юу хүлээж байна вэ? Энэ бүхэн нэгэн зэрэг айдас төрүүлэм, догдлом, сонирхолтой, бас гайхамшигтай санагдаж магадгүй.

Есүс итгэмжтэй бөгөөд Түүний үгс үнэн гэдгийг санаарай (Илчлэлт 3:14). Цаашид үймээн самуунтай цаг үеүүд ирнэ (Матай 24:21, 22), гэвч Тэр хэзээ ч биднийг орхихгүй, хаяхгүй гэж амласан (Еврей 13:5). Тэр Өөрийн хэлсэн бүхнээ зайлшгүй биелүүлнэ— урьд нь ч тийм байсан, одоо ч тийм, цаашдаа ч тийм байх болно (Еврей 10:23).

“Харин эцсийг хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Тэгэхэд л төгсгөл ирнэ.” (Матай 24:13)

Бидэнд энэ дэлхий дээр амьдрах хичнээн өдөр хоног үлдсэн эсэхээс үл хамааран, хараагаа Есүс өөд хандуулж, Түүн рүү тууштай харцгаая. Анхаарлыг маань булаах зүйлсээр дүүрэн энэ ертөнцөд итгэлээрээ амьдрахад үргэлж амар биш байх болно.

Гэвч Давидын адил бид:

“Нүд минь үргэлж ЭЗЭН өөд хардаг. Учир нь Тэр миний хөлийг урхинаас суллана” гэж хэлж чаддаг байг (Дуулал 25:15).

Энэ долоо хоногт бид тэнгэрийн шагнал (Матай 5:12; Илчлэлт 22:12), тэнгэр ямар байх тухай мөн эцэст нь биднийг бүтээж, үхэл хүртэл хайрлаж, нүглээс минь золин аварч, удахгүй дахин ирэх Түүнтэй хамт байх нь хэчнээн гайхамшигтай болохыг судлах болно. Тэр мөч хүртэл бид итгэлдээ бат зогсож, тэсэж үлдэх л хэрэгтэй.

Энэ хичээлийг 6 сарын 27-ны Шаббатад бэлтгэн судлаарай.