Цаг наашилж урин дулаан улирал эхлэхэд Тарвас тосгоны хүүхдүүдээ бид анх эхэлж байсан тэрхүү сагсны талбайдаа цуглуулан хамтдаа магтаж, тоглож, залбиран Бурханы үгнээс судалцгаасан юм. Өвлийн хахир хүйтнийг давахад гэр орноороо тусалдаг Мэндээ ахынхаа гэр бүлд үргэлж талархаж явдаг. Мэдээж айлын тав тухыг алдагдуулж байгаа учраас тэдэнд бид сард 200.000₮ -ний төлбөр төлдөг билээ. Энэхүү төлбөрийг бий болоход харамгүй сэтгэлээ зориулан хандивладаг сүмийн гишүүддээ, тэр дундаа Цэрэндулам(Цээгий)-даа талархлаа илэрхийлье. Бурхан гарын үйлсийг нь ивээх болтугай!
Тарвас тосгон
May 2, 2026




