Сар бүрийн сүүлийн Шаббатыг бид шинэ хүмүүст зориулагдсан Баярын мэдээний Шаббат болгож байгаа билээ. Энэ жил нийт 12 удаа сүмдээ баярын мэдээг явуулах төлөвлөгөөтэй байна. 1 сарын 31-ний Шаббат бүр онцгой Шаббат болж өнгөрлөө. Эзэн бидний дээр аврагдагсдын тоог 2-оор нэмсэн билээ. Эрдэнэбаяр, Балжинням нарын 2 эрхэм хүмүүс Эзэн Есүсийг хувийн аврагчаа болгон хүлээн авч, усан баталгаа хүртсэн нь Шинэ оны бэлэг гэлтэй. Тэднийг маань ЭЗЭН Бурхан сахин хамгаалах болтугай!
Баярын мэдээний Шаббат ба Усан баталгаа
January 31, 2026




