Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье. Үнэн үг цуглаан нь, МАЧ уриалсан, сүм цуглааны доор нөлөөллийн төвтэй болох зорилгийг дэмжиж, 2024.09 сард, дуу хөгжимд дуртай хүмүүсийн сайн дурын Good soil 2 клубыг эхлүүлсэн билээ.

Олон залуус Good soil2 клубыг сонирхон ирсэн бөгөөд, дуулах арга зүйд суралцаж, хамтдаа нөхөрлөн, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байна. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд, олон хүмүүсийн дуулах чадвар хөгжиж, мөн нөхөрлөл, хувийн ярилцах цагаар дамжуулан залуус хорт зуршлаа ялан дийлж, зан авирын хувьд төлөвшиж эерэг өөрчлөлт гарсан билээ. Зарим залуус библи судлалыг эхлүүлж шаббат цуглаанд хамрагдаж байна.




