2025.08 сард Дорнод аймгийн үзэсгэлэнтэй Найрамдал зусланд Busking хийгээд дуулж байхад 11р ангийн сурагч С. Даваацэцэг Good soil2 клубын залуустай тааралдсан юм. Гэвч тэр мөчид түүнд тэдгээр эрх чөлөөтэй, аз жаргалтайгаар дуулж зогсоо залуучуудтай танилцах зориг нь хүрээгүй юм. Энэ явдлаас хойш хэдэн өдрийн дараа Нүүр номын Дорнод аймгийн зараас клубын мэдээллийг олоод 08.29 өдөр Сайн хөрс клубын хаалгаар зориг гарган орж ирсэн юм. Цэвэр ичимхий, эгэл жирийн даруухан охин орж ирж байсан. Сандал дээр сууж байхдаа хүртэл нэг л түгшиж биеээ бариад байгаа нь анзаарагдаж байлаа. Клубт ирсэн залуус нэг нэгээрээ өөрсдийгөө танилцуулаад дуулж шалгуулдаг бөгөөд Даваацэцгийн ээлж ирлээ. Аядуухан нэг л гэм хийсэн аятай биеээ барин суудлаасаа босоод дуулахаар болов. Бид бүгдээрээ хүлээгээд л байлаа. Байдаггүй дээ хэхэ. Нэг авиа гарах нь гарсан кк. Тэгээд хамт байсан залуус бүгдээрээ чи чадна гэж урамшуулж байлаа. Тэгтэл санаанд багтамгүй цээлхэн, уянгалаг хоолойгоор дуулах нь тэр. Мэдээс бага зэрэг алдсан ч бидний сэтгэлийг хөдөлгөж чадсан л юм. Дуулж дуусаад хоёр алгаараа нүүрээ дарж хэсэг зогслоо хэхэ. Тэгээд улаасан царайгаа дараад суудалдаа суусан юм. Энэ өдрөөс хойш бэлтгэлийн өдөр бүр тасралтгүй ирж, дуулах аргазүйд суралцаж эхэлсэн. Мөн Үнэн үг цуглааны библи судлалд хамрагдаж, урьд өмнө нь сонсож байгаа тэр гайхалтай түүхүүд, тэнгэрлэг үнэнийг сонссон нь Даваацэцгийн зүрх сэтгэл дэх нуугдсан Бурханлаг байдлыг хөндсөн юм. Нэг нартай шаббат өдөр тэрээр Үнэн үг цуглаанд зочлон ирж. өнөөдөр Эзэн Есүс баярт мэдээг хүлээн авч, Аврагчийг хүлээн зөвшөөрч Түүнд итгэх шийдвэр гаргаад байна. Даваацэцэг өнөөдөр клуб болон сүмдээ хүндлэгдэж, хайрлагдсан, өөртөө итгэлтэй, шинэ амьдралтай, цовоо сэргэлэн, сайхан магтан дуулдаг Бурханы хайртай охин болсон байна. Эзэн дүүг минь мөнхийн улс хүртлэ хөтлөн дагуулах болтугай Амен.
Гэрчлэл: Шийдвэр гаргасан нь
October 11, 2026




